Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран нийслэлийнхээ хөгжлийн төлөө үйлсэд эрхэлсэн ажил, авьяас чадвар, ажил мэргэжлээрээ салбартаа тэргүүлж онцгой амжилт гарган, олон жил үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг урамшуулан дэмжих, олон нийтэд алдаршуулах зорилгоор “Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-ыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай.
“Нийслэлийн хөдөлмөрийн аварга”-уудыг тухайн салбарын хүрээнд эрхэлсэн ажил хөдөлмөртөө тогтвортой, онцгой амжилт гаргаж олон жил үр бүтээлтэй ажилласан, шинжлэх ухааны орчин үеийн шинэ дэвшилтэт арга технологийг өөрийн эрхэлсэн ажилдаа бүтээлчээр нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрсэн, нийслэл хотынхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж иргэний үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжил боловсролоо дээшлүүлэн нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, хамт олныхоо дотор нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайл үзүүлэх чадвартай зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулдаг байна.
Энэ хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн салбараас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Өнөрбилэг, Амгалан амаржих газрын Мэс заслын тасгийн эрхлэгч Б.Долгормаа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Ц.Байгалмаа нар “Нийслэлийн хөдөлмөрийн аварга” боллоо.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР