Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудал, Шуурхай штабт үүрэг гүйцэтгэх хэлтэс, албадын албан хаагчдын шинэчилсэн хуваарийг танилцуулж, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс түүхий нүүрсний татан авалтын мэдээг танилцууллаа.
Мөн хороодын Засаг дарга нар сайжруулсан түлштэй холбоотой санал хүсэлт, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаа танилцуулж Онцгой комиссын орлогчоос үүрэг чиглэл авлаа.
Дүүргийн бүх хэлтэс, нэгжийн албан хаагчид утаа мэдрэгчийг айл өрхүүдэд тараах, эмзэг бүлгийн айл, өрхийн яндан, зуухыг засварлах ажлыг үргэлжлүүлэх, борлуулалтын цэгүүдэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх, сайн картын хэрэглээнд хяналт тавих зэрэг бүхий л чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Шуурхай штаб 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд үргэлжлүүлэн ажиллах юм.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР