Мал сүргийн тоо урьдчилсан байдлаар 70 саяд хүрчээ | News.MN

Мал сүргийн тоо урьдчилсан байдлаар 70 саяд хүрчээ

Мал сүргийн тоо урьдчилсан байдлаар 70 саяд хүрчээ

Мал сүргийн тоо урьдчилсан байдлаар 70 саяд хүрчээ

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны мал тооллогын урьдчилсан дүнг өнөөдөр /2019.12.27/ танилцууллаа. Монгол Улсын 2019 оны жилийн эцсийн мал тооллогын ажлыг арванхоёрдугаар сарын 7-17-ны хооронд улс орон даяар өрнүүлж дуусгажээ.


Мал тооллогын урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолуулсан болохыг албаныхан мэдээллээ. Энэ нь өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор

  • Хонь 45.5 хувь
  • Ямаа 41.2 хувь
  • Үхэр 6.2 хувь
  • Адуу 5.9 хувь
  • Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ.

2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоогоор тэргүүлж буй аймгуудыг жагсаавал /мянган толгой/

  1. Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал
  2. Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой мал
  3. Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал
  4. Төв аймаг 4 сая 978.7 мянган мал
  5. Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тус тус тоолуулж тэргүүлсэн байна.

Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй гэх статистик гарчээ. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44 насны малчид, 22 хувийг 25-30 насны малчид, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа аж.

Өнгөрөгч 2018 оны мал тооллогын жилийн эцсийн  дүнгээр нийт малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн дүнтэй гарч байжээ. Мөн 2018 оны мал тооллогын дүнгээр, нийт 290 мянган малчдын 68.4 хувь нь Эрүүл мэндийн даатгал, харин Нийгмийн даатгалд малчдын 26.2 хувь хамрагдаж байсан бол энэ жил нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан урвдчилсан дүн гарсан байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-27 202.9.41.18

Тэгсэн мөрдлөө мах, цагаан идээ нь маш их үнэтэй. Архангайн ааруул гэхэд 1 кг нь 25 мянган төгрөг. Тэгтэл БНХАУ-ын Өвөрмонгол, Шинжаанд 1 кг нь манай мөнгөөр 3-5 мянга төгрөг байх жишээтэй. Өвөрмонголоос ааруул захиалж идье дээ иргэд ээ. Савхин цүнх авах гэтэл 600 мянга гэж хэлэхээр нь чихэндээ итгээгүй. Монголын бүтээгдэхүүн гэхээрээ ийм их үнэтэй байдгийн учрыг ойлгохгүй байнаа

Avatar

Зочин 2019-12-27 202.21.108.59

Мал өссөний ашиг байнуу !! Бүх махаа олигтойхоншиг хямдруулаач!!

Avatar

Зочин 2019-12-27 67.161.131.242

Малаа өсгах бус малчид их хэмжээгээр борлуулж мөнгатөй болох ёстой. Урвагч Улааны экспортод хориг тавьснаас ийм зүйл болж байх Бэлчээргүй болоод ирэхээр мал нь тогтвортой өсөх болов уу

Avatar

Зочин 2019-12-27 146.115.163.21

Tejeej huchrehguin bol iim IH too tolgoigoor yadiin. Yadahad huiterlee zud bolloo geed bidnees iluu dutuugaa neheed bn. Umchildug l yum bol ezen shig n baigaach

Avatar

Зочин 2019-12-27 203.91.114.244

3 сая хүн нь аймаар үнэтэй мах иддэг

Avatar

зочин 2019-12-27 122.201.22.231

арьс, шир, ноосны урамшууллын худлаа падаан бичигддэгээс болж 20-30 сая мал хий тоологддог. тэмээний ширэнд өгдөггүй болохоор тэмээ өссөн харагддаггүй. утгагүй мөнгө олгохоо боль, чэнж нар ч утгагүй падаан бичихээс залхаж байна.

Avatar

Зочин 2019-12-27 202.179.13.34

Хуучин нэг бүрчлэн тоолдог байсан. Одоо малчны амаар тоолдог болсон. Малчид банкнаас зээл авах гэж малаа өсгөж хэлдэг. Энэ тэр шалтгаанаас малын тоо өсөөд байнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж