Казахстан: 100 хүнтэй нисэх онгоц осолджээ | News.MN

Казахстан: 100 хүнтэй нисэх онгоц осолджээ

Казахстан: 100 хүнтэй нисэх онгоц осолджээ

Казахстан: 100 хүнтэй нисэх онгоц осолджээ

Казахстаны Алматы хотоос нийслэл Нур-Султан хот руу хөөрсөн “Bek Air” компанийн нисэх онгоц өнөөдөр /2019.12.27/ хөөрөөд удалгүй унаж, осолджээ. Ослын улмаас 14 хүн амиа алдсан ба амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй нөхцөл байдалтай байгаа аж. Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев хохирогсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Нисэх буудлын орчимд маш их өтгөн манантай байсан бөгөөд онгоц хөөрөөд удалгүй өндөрөө алдаж, хоёр давхар байшин дээр унажээ. Онгоцонд нийт 95 зорчигч, нислэгийн багийн гишүүн таван гишүүн явсан байна.

“Bek Air” компани нь 1999 онд байгуулагдсан, “Fokker-100” загварын долоон ширхэг нисэх онгоцтой. 2013 оны нэгдүгээр сарын 29-нд тус компанийн Кокшетау хотоос Алматыд газардсан нисэх онгоц осолдож 20 хүн амиа алдаж байв.

 

 

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-27 192.82.77.13

Mongol hun bsan gej bna., yagaad todorhoi medeelel uguhgui bga yum bol

Avatar

Зочин 2019-12-27 66.181.182.135

Харамсалтай явдал болжээ, манай улсын иргэд өртөөгүй байгаасай

Avatar

Зочин 2019-12-27 202.9.40.104

Энэ осол 100% нисэгчийн ур чадвар мэдрэмж дутсан осол байна харамсалтай

Avatar

Зочин 2019-12-27 103.212.116.169

Бэк эйр гэнэ үү

Avatar

Зочин 2019-12-27 31.10.141.50

Ulaanbaatar -Astana/Almaty chigleliin buh nislegiig zogsoo, esvel mongoliin avia companiar hiilge.
nislegiin ayulgui baidal hangaj chadahgui evderhii ongots mongol ulsiin agaariin hild orj bolohgui.

Avatar

Зочин 2019-12-27 193.57.67.241

Энэ авиакомпани УБ-Нурсултан чиглэлээр нислэг хийж байгаа гэж ойлгосон юм байна. Үнэн бол нислэгийг даруй зогсоох арга хэмжээ авна уу. Үйлчилгээ, нэр хүнд тааруухан компани гэсэн шүү.

Avatar

Зочин 2019-12-27 202.126.89.104

Юм унш, Бэк айр биш Скат нисдэг юм бишүү

Avatar

Зочин 2019-12-27 145.255.161.92

Улаанбаатар-Нурсултан хотын хооронд скат компанын онгоц нисдэг юмаа.Век айр зовхон орон нутагт нислэг хийдэг

Avatar

Мо 2019-12-27 66.181.161.82

Казакийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье

Avatar

Зочин 2019-12-27 124.158.110.90

Фоккер 100 маш хуучин онгоц доо. Манайхан энэ онгоцоос аль эрт татгалзсан нь болсон юм.

Avatar

Доржзодов 2019-12-27 66.181.161.98

Аэромонголия Фоккэр онгоц нь 2018 онд зогсоосон. Одоо 30 настай 50 хүний суудалтай онгоц хэрэглэж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж