Казахстаны Алматы хотоос нийслэл Нур-Султан хот руу хөөрсөн “Bek Air” компанийн нисэх онгоц өнөөдөр /2019.12.27/ хөөрөөд удалгүй унаж, осолджээ. Ослын улмаас 14 хүн амиа алдсан ба амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй нөхцөл байдалтай байгаа аж. Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев хохирогсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.
Нисэх буудлын орчимд маш их өтгөн манантай байсан бөгөөд онгоц хөөрөөд удалгүй өндөрөө алдаж, хоёр давхар байшин дээр унажээ. Онгоцонд нийт 95 зорчигч, нислэгийн багийн гишүүн таван гишүүн явсан байна.
“Bek Air” компани нь 1999 онд байгуулагдсан, “Fokker-100” загварын долоон ширхэг нисэх онгоцтой. 2013 оны нэгдүгээр сарын 29-нд тус компанийн Кокшетау хотоос Алматыд газардсан нисэх онгоц осолдож 20 хүн амиа алдаж байв.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ