iPhone, Samsung зэрэг дэлхийн шилдэг гар утсыг албан ёсоор Монголын хэрэглэгчдэд хүргэж буй Мобиком Корпораци гар утас зээлээр борлуулах нөхцөлөө бууруулж, дараа төлбөрт болон хосолсон төлбөрт багцын нийт хэрэглэгчдэдээ дараах боломжийг олгож байна.
1. iPhone, Samsung S6, Samsung 6 edge гар утас зээлээр авах хэрэглэгчийн сарын хэрэглээ нь 30,000₮ байсныг 20,000₮ болгон буурууллаа.
2. Samsung E5, Samsung Core2, Samsung Ace 4 neo гар утас зээлээр авах хэрэглэгчийн хувьд сарын хэрэглээ нь 20,000₮ байсныг 10,000₮ болголоо.
Зээлээр гар утас авах хэрэглэгч өмнө нь зөвхөн өөрийн ашиглаж буй багцад хамаарах утсыг авдаг байсан бол одоо багцаас хамааралгүйгээр бүх төрлийн гар утаснаас сонголтоо хийх боломжтой.
Та гар утас зээлээр авах шалгуурт тэнцэх эсэхээ шалгах бол 366 тусгай дугаарт i гэсэн мессэжээр илгээх эсвэл өөрт ойр байрлах Мобикомын үйлчилгээний салбарт хандана уу.
Хэрэглэгч та гар утас зээлээр авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр байрлах үйлчилгээний төвд хандана уу.
Цахим үнэмлэх
Оршин суугаа хорооны тодорхойлолт
Оршин суугаа хаягтай таарсан доорх баримтуудын аль нэгийг бүрдүүлэх (сүүлийн 3 сарын хугацаанд хамаарах)
СӨХ-ны төлбөрийн баримт
Цахилгаан, усны төлбөрийн баримт
Кабель, интернэтийн төлбөрийн баримт
Мөн тун удахгүй худалдаанд гарах Samsung Note 5 гар утсыг зээлийн нөхцөлөөр худалдан аваарай. Хүссэн гар утсаа зээлээр авах нэмэлт мэдээллийг www.mobicom.mn болон Мобикомын лавлах 2222-оос авна уу.