Хүн бүрийг баярлуулах шинэ жилийн бэлгийн санаа-2020

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

Хүн бүрийг баярлуулах шинэ жилийн бэлгийн санаа-2020

Хүн бүрийг баярлуулах шинэ жилийн бэлгийн санаа-2020

Хайртай дотны хүндээ, ажлын хамтрагчдаа шинэ жилийн бэлэг сонгож амжсан уу? Хэрэв амжаагүй байгаа бол ямар ч хүнийг баярлуулах хүндтэй бэлэг сонгоход тань туслая! Мэссэнжерээр дэлгэрэнгүйг авъя!

МЯНГАНЫ СУУТ ХҮН шүтээн хөрөг

Тайваны Үндэсний түүхийн музейн санд хадгалагддаг хөрөг болон Монгол улсын мөнгөн тэмдэгтэд залсан Их Хааны хөргийг эш болгон бүтээсэн Их эзэн Чингис хааны шүтээн хөрөг.

Нарийн технолги ашиглан зэсээр урлан, никель, лак, мөнгө, алтаар чимэглэж, улаан модон хүрээнд эрхэмлэн залж бүтээв.

Их хааныхаа хөргийг дээдлэн залах хэн бүхэнд туйлын эрхэм, нандин бэлэг болох нь дамжиггүй.

Брэнд: Таван нүдэн
Үнэ: 2’555’000₮

iPhone 11 Pro

Apple-н хамгийн сүүлийн загварын iPhone, хамгийн том нь биш л дээ. iPhone 11 Pro хямд сонголт биш, гэхдээ цоо шинэ гурвалсан камер, шинэ өнгөний сонголт, хүчирхэг үзүүлэлт, зэвэрдэггүй ган хийц гээд iPhone цаашлавал ухаалаг утас сонирхдог хүн бүрийн хүсэж буй бэлэг.

Өмнөх ямар ч загварын iPhone хэрэглэгчид төгс бэлэг болж чадна.

Таны бэлэг хайж байгаа хүн эрэгтэй, эмэгтэй, аль ч насных байсан эргэлзээгүй таалагдах бэлэг бол iPhone 11 Pro.

Загвар: iPhone 11 Pro
Үнэ: 64GB 3’290’000₮, 256GB 3’750’000₮

Swarovski шинэ жилийн коллекци: Nice&Naugthy

Эрхэм нандин хүндээ чин сэтгэлийн бэлэг өгөх нь түүнд гайхалтай сайхан мэдрэмжийг төрүүлдэг.

Энэ шинэ жилийн баяраар эрхэмсэг, ялдамхан бүсгүйд зориулах гоёмсог бэлэг хайж байгаа бол өд мэт хэлбэр загвараар урласан Nice & Naugthy шинэ жилийн коллекцийг танд санал болгож байна.

Swarovski брэндийн илэрхийлэл хунгийн өд мэт загвар, цагаан болон сарнайн ягаан өнгийн метал дээр хар болон цагаан өнгийн шигтгээ суулгасан нь таныг өдөр, шөнийн алинд ч гэрэлтүүлнэ гэсэн утга санааг илэрхийлэх мэт.

Бүсгүй хүний эрхэмсэг ялдам төрхийг илүү тодотгох энэхүү гоёмсог бэлэг.

Брэнд: Swarovski
Үнэ: Ээмэг 419’000₮, Зүүлт 459’000₮.

Эрчүүдийн төгс хослол: Sergio Barone Брэнд

Таны бэлэг ямар байх ёстой вэ? – Тансаг материал, – Тав тухтай таарамж, – Өнгө загварын зөв зохицол – Сэтгэл ханамжийн 100% мэдрэмж! Эдгээрийг хамтад нь мэдрүүлэх бэлэг хайж байгаа бол танд Sergio Barone брэндийг санал болгож байна.

Зөвхөн таны биед тааруулсан мэт нарийн мэдрэмжээр бүтсэн Итали чанар, загвар, таарамж – энэ бол Sergio Barone.

Брэнд: Sergio Barone брэнд
Хослол: 1’890’000₮
Цамц: 248’000₮

Apple Watch Series 5

Apple Watch нь iPhone хэрэглэгч хэн бүхэний хувьд жинхэнэ төгс хослол байж чадна.

Apple Watch Series 5 тод тунгалаг OLED  дэлгэц, фитнес, аялал, эрүүл мэндийн нэмэлт функцууд, үргэлж асаалттай дэлгэц гээд өмнөх загваруудаас ялгарах зүйлс олон.

Түүнчлэн Apple Watch Series 5-с гадна Apple Watch Series 4, Watch Series 3 гэсэн илүү хямд гэхдээ баярлуулах сонголтууд байж болно.

Загвар: Apple Watch Series 5
Үнэ: 40mm 1,350,000₮, 44mm 1,450,000₮

Загвар: Apple Watch Series 3
Үнэ: 38mm 750,000₮, 42mm 850,000₮

Swarovski шинэ жилийн коллекци: Crystal Rose цаг

Таны сэтгэлийг илэрхийлэх, үнэ цэнэтэй бас хамгийн нандин бэлэг Swarovski брэндийн Crystal Rose бугуйн цаг.

Цаг тэр дундаа дэгжин, загварлаг энэ цаг ямар ч бүсгүйн сэтгэлийг уяраах гайхалтай сонголт болно гэдэгт итгэлтэй байж болно.

Нүд гялбам гэрэл цацруулах 178 ширхэг болор шигтгэж, PVD зэвэрдэггүй ганг rose-gold өнгөөр өнгөлөн, улаан хүрэн савхин оосор хослуулсан нь энэхүү гоёмсог цагийг улам цог, жавхаалаг болгожээ.

Брэнд: Swarovski
Үнэ: 1’199,000₮

Хамгийн халамж мэдрүүлсэн бэлэг: Өвлийн багц

Гадаа огцом хүйтэрч ханиад томууны улирал ирлээ. Он гарах гэж байгаатай холбогдуулан ажлын ачаалал ч бүхий л газар нэмэгдэж байна шүү дээ.

Тэгвэл Ботаникус брэндийн өвлийн улиралд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүнээс бүрдсэн тус багц ХАМГИЙН ХАЛАМЖ МЭДРҮҮЛСЭН бэлэг байх болно.

Тус багц нь биеийн дархлаа сайжруулж, алжаал ядаргааг тайлан, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих Rosemary mint ванны давс, бактери устгаж, гарыг зөөлөн булбарай болгох жүрж, лемонтой гарын саван, тайвшруулан таатай мэдрэмж өгөх зөгийн лааваар хийсэн лаанаас бүрдэх бөгөөд бүх бүтээгдэхүүн нь амин тосны агууламжтай учир тархины эд эсэд шууд нөлөөлөн амрааж, таатай мэдрэмжийг төрүүлэх болно.

Брэнд: Ботаникус Монголиа
Үнэ: 57’600₮

iPhone 11

Хэрэгтэй бүхнийг хангалттай багтаасан iPhone 11. Цоо шинэ хосолсон камер, супер-хурдан A13 Bionic процессор, 4к бичлэг, зураг авах шөнийн горим, slofie селфи, хурц, тод олон өнгийн сонголт.

Хамгийн хямдаар авч болох хамгийн шилдэг iPhone гэвэл шууд л iPhone 11-г нэрлэх байна.

Хар, цагаан, улаан, цэнхэр, шар, ногоон өнгөний сонголт нь эрэгтэй, эмэгтэй, аль ч насныханд яг л тохирох бэлэг болгочихоод байгаа.

Загвар: iPhone 11
Үнэ: 64GB 2,350,000₮, 128GB 2,500,000₮

Ухаалаг, утасгүй чихэвч: AirPods

2019 оны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн. Хаа сайгүй л цагаан утасгүй чихэвч зүүсэн залуусыг харсан байх.

Apple-н ямар ч бүтээгдэхүүнтэй төгс зохицон ажиллах энэхүү ухаалаг чихэвч, дуу хөгжим эсвэл подкаст сонсох дуртай хэнийг ч баярлуулах онцгой бэлэг байх болно.

Хамгийн гоё нь уу? Apple-н бүтээгдэхүүн гэхдээ ижил төрлийн ухаалаг, утасгүй чихэвчүүдтэй харьцуулахад хямд сонголт.

Загвар: Apple AirPods 2
Үнэ: 520,000₮

Ав хутга: Алтан загвар

Эрчүүдэд зориулсан эрхэм хүндтэй бас нандин бэлэг хайж байна уу? Чамин тансаг хутга цуглуулагчдад зориулсан энэхүү бүтээгдэхүүн болох “АВ” загварын Алтан, ЛИМИТЕД ангиллын хутга нь ердөө л 99 ширхэг бүтээгдэх юм.

ZLADINOX брэндийн ZDI1016 маркийн Дамаск дээр уран нарийн сийлсэн дүрслэл хээг 999.9 сорьцтой алтаар шарж, хуш модны ургацагаар ишилж бүтээжээ.

Хутганы мэсний мөрөн дээр дүрслэн сийлсэн гал, нар, сарны “НАР”-ны байрлалд Доржпалам (Diamond), хутганы ишний төгсгөл дахь ТАВАН НҮДЭН бэлгэдлийн голд Мөнх хөх тэнгэрийг бэлгэдэн, Индранил (Sapphire) шигтгэж өгсөн нь энэ загварын үнэ цэнийг давхар илтгэнэ.

Брэнд: Таван нүдэн
Үнэ: 3’999’000₮

Эмэгтэй хүн бүрийн сэтгэлд хүрэх бэлэг

Сарнайн эфирийн тос нь эмэгтэйчүүдэд маш таатай, тансаг, тайван мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс хэрэв та хайртай бүсгүй, ээж, эгчдээ бэлэг бэлдэхээр зэхэж байгаа бол Ботаникус брэндийн уг багц хамгийн сайхан бэлэг болох нь дамжиггүй.

Амин тосны агууламжтай, 100% органик, сарнай цэцгийн сэтгэл татам үнэртэй шампунь, биеийн саван, биеийн тос нь таны бэлэглэх гэж байгаа эмэгтэйн нас, сонирхлоос үл хамааран эмэгтэйд хүн бүрт таалагдах болно.

Брэнд: Ботаникус Монголиа
Үнэ: 248’700₮

AirPods Pro: Бас нэгэн ПРО бэлэг

Apple-н хамгийн сүүлийн шинэ бүтээгдэхүүн AirPods Pro. Юу нь шинэ вэ гэж үү? Дуу, чимээ тусгаарлах функц нь аан тийм бас дуу, чимээ нэвтрүүлэх функц нь.

Дуртай хөгжмөө сонсон орчиноос тасрахад, бас хэн нэгэнтэй ярихад эдгээр шинэ функцууд нь хэрэг болно.

iPhone хэрэглэгч хүн бүхний л энэ шинэ жилийн хүслийн жагсаалтанд багтаж байгаа зүйлсийн нэг.

Загвар: Apple AirPods Pro
Үнэ: 800’000₮

DJI Mavic Mini

DJI брэндийн шинэхэн дрон MAVIC MINI-г танилцуулж байна.

Жин ердөө 249 грамм.. Хөнгөнхөн хэдий ч 8 м/сек салхинд тэсвэртэйгээс гадна 3 тэнхлэгийн дүрс тогтворжуулагч гимбалд суурилсан 12 мегапискел камертай. Нисэх хугацаа нь 30 минут .

Зөвхөн эдгээр үзүүлэлт л адал явдал сонирхогчдын харааг DJI Mavic Mini дээр тусгах хангалттай шалгаанууд. Бас дээр нь хямд үнэ нэмэгдэнэ гэдгийг сануулах юун.

Загвар: DJI Мavic Mini
Үнэ: 1’080’000₮

Гоо сайхны бэлгийн карт: Мона Лиза Спа энд салон

Эмэгтэйчүүд хэзээ ч гоо сайхны үйлчилгээ авахаас буцдаггүй. Харин эрэгтэйчүүдийн хувьд дэргэдэх эмэгтэй нь үзэсгэлэнтэй байх нь хамгийн сайхан мэдрэмжийн нэг.

Мөн бэлгийн карт бэлэглэхийн хамгийн гол давуу тал нь сонголтыг нь өөрт нь үлдээх юм шүү дээ.

Гоо сайхны үйлчилгээ гэхээр зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан бэлэг мэт санагдаж байгаа байх. Гэхдээ Мона Лиза гоо сайхны эмнэлгийн хувьд мэргэжлийн арьс, гоо заслын эмч хамт олонтой учир эрчүүд ч өргөн үйлчлүүлдэг юм билээ.

Гоо сайхны эмнэлгийн нэр: Mona Lisa Beauty Clinic
Сонголт №1: 100’000₮
Сонголт №2: 300’000₮
Сонголт №3: 500’000₮
Сонголт №4: 1’000’000₮

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж