Феррари баг Formula-1 уралдаанд эмэгтэй нисгэгч уралдуулна

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

Феррари баг Formula-1 уралдаанд эмэгтэй нисгэгч уралдуулна

Феррари баг Formula-1 уралдаанд эмэгтэй нисгэгч уралдуулна

Авто спортын томоохон багуудын нэг Феррари баг өөрсдийн нисгэгчийн академидаа эмэгтэй нисгэгч бэлдэх болсноо зарлалаа. Феррари багийн босс Маттиа Бинотто “Нисгэгчийн академи бол бидний ирээдүйн чухал хөрөнгө оруулалт юм. Бид шинэ үеийн Феррари багийн үеийг хайж байна. Манай академи эмэгтэй нисгэгчдийг ирээдүйд уралдуулах санаатай байгаа. Энэ тал дээр бид ажиллаж байгаа удахгүй биелнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Энэ бүх зүйл Formula-1-ийн зургаан удаагийн дэлхий аварга Луйс Хэмилтоны өнгөрсөн долоон хоногт цацсан бичлэгнээс эхэлсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт цацсан бичлэгтээ “ Formula-1 уралдаанд илүү олон талт, өвөрмөц зүйлийг хармаар байгаагаа хэлсэн билээ. Хэмилтоны хувьд өөрөө 2007 онд Formula-1 уралдааны анхны хар арьст нисгэгч болж байсан билээ.

Хамгийн сүүлд 2014-2015 оны хооронд Сюзи Волфф Formula-1 уралдааны дөрвөн сорил уралдаан оролцож байсан билээ.

    Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж