Дебют тоглолтдоо Анчелотти хожиж, Артета тэнцлээ харин Челси

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

Дебют тоглолтдоо Анчелотти хожиж, Артета тэнцлээ харин Челси

Дебют тоглолтдоо Анчелотти хожиж, Артета тэнцлээ харин Челси

Английн Примьер лигийн 19-р дүгээр тойрог өндөрлөж, Карло Анчеллоти болон Микел Артета нар шинэ багуудаа дасгалжуулан анхны тоглолтууддаа оролцлоо.

Эвэртон 1:0 Бөрнли

Тоглолтын агуулгын хувьд Эвэртон клуб илүүрхэн 68% бөмбөг эзэмшиж, хаалга руу 21 цохилт хийснээс таван нь хаалга оножээ. Тоглолтын хожлын гоолыг 80 дахь минутад Англи залуу довтлогч Доминик Калверт-Лэвин оруулан Карло Анчелотти Англид эргэн ирээд анхныхаа хожлыг авлаа. Эвэртон клуб тус тоглолтод хожсноор 22 оноотой хүснэгтийн 13-р байрт бичигдэж байна. Харин тэдэнд хожигдсон Бөрнли клуб 22 оноотой Эвэртон клубын дээр бичигдэж байна.

Борнмут 1:1 Арсенал

Хуучин клубдээ дасгалжуулагчийн дүрээр эргэн ирсэн Микел Артетагийн эхний тоглолт Борнмут клубын эсрэг байлаа. Тоглолтын агуулгын хувьд Арсенал клуб илүү байсан ч 35 дах минутанд Борнмут клубын Дан Гослин гоолын салхийг хагалж Арсеналын хаалганд гоолдов. Гэвч хоёрдугаар үеийн 63 дах минутанд Габон довтлогч Пьер-Эмэрик Обамеянг тэнцээний гоолыг оруулан Микел Артетагийн ахлах дасгалжуулагчийн карьерын эхний тоглолтыг аврав. Арсенал клуб лигтээ 24 оноотой 11-р байранд жагсаж байна. Харин Борнмут клуб 20 оноотой унах бүсээс хоёр оноо илүү 16-р байрт бичигдэж байна.

Челси 0:2 Саутхемптон

Өнгөрөгч тойрогтоо Тоттенхэм клубийг хожсон Франк Лампардын баг энэ удаа гүүрэн дээрээ Саутхемптон клубыг хүлээн авсан ч 2:0 харьцаатай хожигдлоо. Тоглолтын 31 дэх минутанд Майкл Обафеми, 73 дах минутанд Натан Рэдмонд нар гоолдсоноор Саутхемптон клуб улирлын зургаадах хожлоо авлаа. Харин Челси клуб талбайдаа сүүлийн хоёр тоглолт дараалан хожигдлоо. Гэвч Челси клуб 32 оноотой дөрөвдүгээр байрандаа үлдлээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж