Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ

Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ

Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг 18 дугаар байрны таван давхрын цонхоор бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 16.14 цагт хүлээн авсан.  Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид 16.16 цагт очиход тус байрын 35 тоотод оршин суугч дөрвөн настай эмэгтэй Д-г унах гэж байсныг эсэн мэнд буулгаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн онцгой байдлын алба хаагчид ууланд төөрсөн аав, хүү хоёрыг эсэн мэнд олжээ.Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Хандгайтын зуслангийн хойд ууланд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Согоотын 40 дүгээр гудамжинд оршин суугч иргэн М 45 настай эрэгтэй, таван настай хүүгийн хамт нар төөрсөн тухай дуудлага арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 01.37 цагт Онцгой байдлын албанд иржээ. Энэ дагуу НОБГ-ын таван аврагч 32 км зам туулан 02.24 цагт очиж Хандгайтын зуслангийн хойд уулын модноос эсэн мэнд олсон байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж