Зул сараар Клипперсийн эсрэг Лэйкерс Лос Анжелест тоглосон билээ. Тоглолтыг жүжигчин Кевин Харт Сантагийн хувцастай ирж үзжээ. Гэхдээ өвөр дээр нь аварга биетэн унаад ирнэ гэж хэн төсөөлөх вэ дээ.
Did AD want a selfie with Kevin Hart? 🤔😂#LakeShow pic.twitter.com/DrgmKyK2Km
— NBA TV (@NBATV) December 26, 2019
Лэйкерс багийн тоглогч Энтони Дэвис бөмбөг дамжуулахдаа санамсаргүй Кевиний өвөр дээр уначихаж. Кэвин Хартын өндөр 163см. Харин Энтони Дэвис 208см. Дээрээс нь 206см Леброн Жэймс зүгээр байж чадсангүй дээрх хөгжилтэй явдалд нэгдэж Кэвин Хартын өвөр дээр очиж суужээ.
Тоглолтын хувьд бол Клипперс Лэйкерсийг 111-106 онооны харьцаатайгаар хожжээ.
Эх сурвалж: huffpost.com
Холбоотой мэдээ