Монголд хийсэн гаднынхны сонирхолтой аялал | News.MN

Монголд хийсэн гаднынхны сонирхолтой аялал

Монголд хийсэн гаднынхны сонирхолтой аялал

Монголд хийсэн гаднынхны сонирхолтой аялал

Монгол Улс нь онгон зэлүүд, үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуйгаараа гадаадын аялагчдыг соронзон мэт татдаг бөгөөд өнгөрсөн онд аялбал зохих топ орнуудын жагсаалтад дээгүүр багтсан юм. Тухайлбал, Independent сониноос өнгөрсөн долдугаар сард аяллын шилдэг чиглэлд Монгол Улсыг эхний 10-т нэрлэжээ. Мөн АНУ-ын эмэгтэйчүүдийн загварын “Harper’s Bazaar” сэтгүүлээс энэ оны урт, адал явдалтай аяллын чиглэлд Монгол Улсыг багтаажээ. Мөн АНУ-ын Үндэсний газарзүйн сувгийн аяллын зургийн уралдаанд Хөвсгөлийн мөсний баярын үеэр авсан зургуудыг онцолсон байв. Тэгвэл өнгөрсөн онд гадаадын сонирхолтой зочид Монголд сонирхолтой аялал хийжээ.

“Харритай хамт” нэвтрүүлгийн хөтлөгч өнгөрсөн гуравдугаар сард Монгол улсад хийсэн аяллын тухай нэвтрүүлгээ АНУ-д цацсан нь манай улсын бас нэгэн сурталчилгаа болжээ. Харри Свеппэнхайсер Монгол Улсад хийсэн аяллын турш уулзсан хүмүүстэйгээ ярилцлага хийж, манай орны үзэсгэлэнт байгалийг дүрслэн үзүүлж, бүргэдийн анг нэвтрүүлэгтээ онцолсон байв. Тэрбээр нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн аялсан байв. Тэдний хөтчөөр Англи улсад боловсрол эзэмшсэн эмэгтэй ажилласан ба Харри түүнээс британи аялга сурснаа ярьжээ. Мөн цагаан идээ хэрхэн боловсруулах тухай, тэмээний сүүний ашиг тусын талаар маш сайн ойлгож авснаа онцолжээ. Монголд аялахын өмнө өнгөрсөн жил тэрбээр Бутан улсад аялжээ.

Цахим ертөнц, гар утасны хэт хэрэглээнээс хүүгээ ангижруулахыг хүссэн канад аав өнгөрсөн долдугаар сард хүүгээ дагуулан Монгол Улсад аялсан. Канадын иргэн Жэми Кларк нь 18 настай хүү Кобитойгоо мотоциклтой аялал зохион байгуулж, Алтай Таван Богдын хамгийн өндөр Хүйтэн оргилд авирчээ. Өмнө нь тэд Эверест уул руу хоёр удаа авирч, Арабын элсэн цөлд тэмээ унан аялал хийсэн байв. Жэми Кларк Монголын хэвлэлд өгсөн ярилцлагадаа өмнө нь аялж байсан Өмнөд Америк болон Ойрхи дорнодын орнуудтай харьцуулахад нүүдлийн ахуйгаа авч үлдсэн монголчуудын хувьд энэ хөгжлийн эрин үед амьдрал нь тогтсон, сайхан санагдсаныг онцолсон юм.

Канадын уулчид энэ оны эхээр Монголын Алтай уулст хоёр өдрийн цасан шуурга, цасан нурангитай нүүр тулгарсан эрсдэлтэй аялжээ.  Дэвид Банмэн, Адам МакДональд нар өмнө нь Зүүн Ази, Сибирийн ойролцоо олон удаа ууланд авирсан туршлагатай уулчид аж. Тэд хөтөч, тогооч, жолооч гэх мэт нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн Алтайн уулст авирчээ.  Алтайн сүрлэг уулст авирахад хүндрэлтэй ганц зүйл нь цаг агаар байсныг тэд хожим дурсжээ. Тэднийг авиралтаа эхлүүлэхээр бааздаа очоод байхад цаг агаар гэнэт муудаж, 42 цагийн турш цасаар шуурснаар төлөвлөгөө нь хоёр өдрийн турш майхнаасаа цухуйлгүй өнжсөн байна.

Саудын Арабын ханхүү өнгөрсөн наймдугаар сард Монголд амарсан нь олны анхаарлыг татсан. 6.5 сая дагагчтай инстаграмын од тэрбээр Монголд авхуулсан зургуудаа нийтэлснээр олон улсад манай орныг сурталчилсан томоохон сурталчилгаа болсон юм. Дубайн угсаа залгамжлах ханхүү Хамдан бин Мохаммед бин Рашид Ал Мактоум буюу Фазза 2018 онд анх удаа ирж байсан бөгөөд Инстаграмд хөдөө авсан одтой шөнө буюу тэнгэрийн заадасны зургаа оруулж олон сая дагагчаа алмайруулж байв. Хоёр дахь удаагаа ирэхдээ  тэрбээр хувийн онгоцоороо Монгол Улсад газардсан бөгөөд цэнхэр өнгийн хуягласан Лексус 570 маркийн машинаа ч авч иржээ. Хувийн тогооч төдийгүй олон тооны бараа бологчтойгоо ирсэн байв. Ханхүү монгол адуу, уудам тал нутаг, эгэл жирийн малчин ахуй, хээр шонхор хооллож буй зургаа тавьж #mongolia гэсэн хаштаг манай улсын далбааг тавьж зургаа нийтэлсэн нь олон мянган лайк хэдэн зуун сэтгэгдэл авчээ.

Их Британи бүсгүй 100 миллийн явган аяллын сорилтыг өөртөө тавин, Монголд өвлийн -40 хэмийн хүйтнийг үл ажран зорилгоо биелүүлжээ. Их Британийн армийн чөлөөндөө гарсан ахмад Рэчиль Форбс өнгөрсөн арваннэгдүгээр сард өглөө бүр 5.30 цагт босон гүйдэг байжээ. Ийнхүү гүйсээр тэрбээр Хөвсгөл нуур хүртэл найман өдрийг явганаар туулсан байна. Тэрбээр Монголд ирэхийн өмнө аяллын зардлаа хандив зарлан босгож, 2000 фунт-стерлингийг цуглуулжээ. 45 настай Рэчиль Форбс Их Британийн армид 19 жил алба хаасан туршлагатай ч Монголд хийсэн аялал нь түүний хувьд жинхэнэ сорилт болсныг онцлон ярьсан байна. Аяллын явцад гутал нь хөлийг нь холгосон ч тэрбээр нэг ч өдрийг амарч өнжөөгүй аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү өнгөрсөн наймдугаар сард Монголд аялж, амарсан юм. Дональд Трамп Жуниор нь хүүтэйгээ хамт Баян-Өлгий аймагт  казах айлаар зочилж, Алтай Таван Богд ууланд авирсан юм.

Гэвч түүнийг явсны дараа Монгол Улсад ховордсон төрөл зүйлийн аргалийг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэх мэдээлэл цацагдаж, нэлээд шуугиан тарьсан юм. Аргаль агнах зөвшөөрлийг түүнийг нутаг буцах үед буюу Улаанбаатарт ирсэн хойно нь есдүгээр сарын 2-ны өдөр нөхөн гарсан гэдэг мэдээллийг АНУ-ын эрэн сурвалжлах “ProPublica” сайт дэлгэсэн билээ. Улмаар АНУ-ын байгаль хамгаалах “Center for Biological Diversity” байгууллагаас түүнийг Монголын болон олон улсын ховордсон ан амьтан хамгаалах тухай хууль зөрчсөн эсэхийг шалгахыг Засгийн газрын харьяа агентлагаас шаардсан юм. Загсийн газрын харьяа “U.S. Fish and Wildlife Service (FWS)” байгууллага дээрх хүсэлтийг хүлээн авч Жуниорыг шалгахаар болсноо мэдэгдэж байв. Ингээд тус байгууллагаас гомдлын дагуу хяналт шалгалтыг хийхэд Трампын хүүг цаашид мөрдөн шалгах ямар ч үндэслэл олдоогүй талаар мэдэгджээ. Ийнхүү энэ хэрэг нам жим болсон юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
11
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

999 2019-12-27 202.126.89.112

Энэхүү нийтлэлийг бичиглэгч Б.Анхтуяад зориулав. :Гаднынхны: гэж бичдэггүй юмаа "ГАДНЫХНЫ" гэж зөв бич боловсролоо дээшлүүл дамжаанд суу!!!! Чадахгүй бол өөр ажил олж хий!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-12-27 66.181.170.2

Аргаль агнах зөвшөөрлийг түүнийг нутаг буцах үед буюу Улаанбаатарт ирсэн хойно нь есдүгээр сарын 2-ны өдөр нөхөн гарсан гэдэг нь утгагүй байгаа юм бишүү, зөвшөөрөл нь гарсан биш юмуу–уншихаас дургүй хүрэх юм, ийм боловсрол мэдлэг чадвар муутай хүмүүс ажиллуулдаг юм байх даа

Avatar

Зочин 2019-12-27 66.181.170.2

42 цагийн турш цасаар шуурснаар төлөвлөгөө нь хоёр өдрийн турш майхнаасаа цухуйлгүй өнжсөн байна. юу ч бичээд байгаа юм, бичсэнээ өөрөө уншиж үзээд тавьж байгаачээ, Гарчгаа харин сая зассан бна овоо доо

Avatar

zochin 2019-12-27 202.179.26.76

goe bna, tegeed oschoo sain ded butechee saijruul, Mongold min tavtai moril !!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж