Органик бүтээгдэхүүнд Роскачество гэрчилгээ олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

Органик бүтээгдэхүүнд Роскачество гэрчилгээ олгож эхэллээ

Органик бүтээгдэхүүнд Роскачество гэрчилгээ олгож эхэллээ

Оросын бүтээгдэхүүний чанарын байгууллага болох Роскачество органик хүнсний бүтээгдэхүүнд гарал үүслийг нотолсон гэрчилгээ олгож эхэллээ. Тус байгууллагын дэргэдэх Органик бүтээгдэхүүний өрсөлдөөний төв энэхүү гэрчилгээг олгож ажээ.

Үүнээс өмнө Роскачества хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг хэд хэдэн компанид органик хүнсний хяналт шалгалтыг явуулсан бөгөөд уг шалгалтад тэнцсэн байгууллагуудад эхний ээлжид гэрчилгээ олгох юм.

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудын 10 орчим хувь нь л одоогоор органик бүтээгдэхүүний гэрчилгээ авах хүсэлтийг Роскачествод ирүүлээд байгаа ажээ. Ундаа, цэвэр ус, сүү, сүүн бүтээгдэхүүн, хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэгч, дарс үйлдвэрлэгч зэрэг компаниуд хүсэлтээ ирүүлсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж