Ростуризм Крымын чиглэлд жуулчлалын долоон маршрут нээнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

Ростуризм Крымын чиглэлд жуулчлалын долоон маршрут нээнэ

Ростуризм Крымын чиглэлд жуулчлалын долоон маршрут нээнэ

Оросын эх газар болон Крымын хойгийг холбосон гүүр бүрэн ашиглалтад орсонтой холбоотойгоор Крым рүү жуулчлалын долоон маршрутыг шинээр нээхээр төлөвлөж байна хэмээн Ростуризм компанийн тэргүүн Зарина Догузова сэтгүүлчдэд мэдээллээ.

Крымын гүүрний автозамын хэсэг энэ 2019 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орсон бол төмөр замын хэсэг өнгөрсөн Даваа гаригт /2019.12.23/ нээгдсэн юм. Төмөр замын чиглэл нээгдсэнээр Крымын хойг рүү аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж байгааг Зарина Догузова онцоллоо.

Өнөөдрийн байдлаар зөвхөн Москва болон Санкт Петербургээс Крым рүү төмөр замын чиглэл нээгдсэн ч ойрын үед бусад хотуудыг ч хойгтой холбосон маршрут нээгдэх ажээ.

Анхны зорчигч тээврийн вагон Санкт Петербург хотоос арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Керчь хотын чиглэлд гарсан юм. Уг вагон 2741 км замыг 43,5 цаг туулан Керчид ирсэн бөгөөд зорчигч тээврийн анхны цувааг ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авсан билээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж