Ажил олоход улам хэцүү болж байгааг судалгаа харууллаа

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

Ажил олоход улам хэцүү болж байгааг судалгаа харууллаа

Ажил олоход улам хэцүү болж байгааг судалгаа харууллаа

Сүүлийн 10 жилд ажил олоход улам хэцүү болсон хэмээн оросуудын тал хувь нь үзэж байгааг судалгааны HeadHunter байгууллагаас хийсэн саяхны судалгаа харууллаа. Судалгаанд оролцогчдын 29 хувь нь 2000 оноос өмнө ажил эрхэлж эхэлсэн, 67 хувь нь 2000-2019 оны хооронд ажилд орсон, харин дөрвөн хувь нь огт ажил эрхэлж үзээгүй хүмүүс байжээ.

Сүүлийн 10 ижлд ажил олоход хялбар байв уу гэсэн асуултад 49 хувь нь хэцүү, 25 хувь нь хялбар, 12 хувь нь байдал өөрчлөгдөөгүй хэмээн хариулжээ.

Ямар мэргэжлийн хүмүүст ажил олоход хүндрэлтэй байгаа талаарх асуултад хуульчид, банкны ажилтнууд, үйлчилгээний ажилтнуудад ажил олдоход амаргүй байгаа гэжээ

Судалгааг 2019 оны арванхоёрдугаар сарын 12-20-ны хооронд 3631 хүний хамруулан хийсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж