Ньюс хөтөч: Утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2019.12.27-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулна

Ньюс хөтөч: Утга зохиолын шилдэг бүтээлийг шалгаруулна

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ 

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

10.00

  • Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгэх болсонтой холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хурал Улсын бүртгэлийн ерөнхий газрын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 92118822
  • Хангарди ордны 14 давхарт нийслэлийн хөдөлмөрийн аварга шалгаруулах ёслол болно

11.00

  • НИТХ, НЗДТГ, НЭМГ, ЦССҮТ, МУЗН-ээс хамтран "АМЬ БЭЛЭГЛЭСЭН АМЬ" хүндэтгэлийн арга хэмжээг Holiday Inn төвийн 19 давхрын хурлын танхимд зохион байгуулна. Холбоо барих утас: 90080806
  •  Мал тооллогын урьдчилсан дүнг Засгийн газрын III байр B1 давхарт танилцуулна. Холбоо барих утас: 91100461
  • Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “ӨӨРЧЛӨГЧ” клубээс зохион байгуулж буй “Сэргээгдэх эрчим хүчний ѳнѳѳгийн байдал, санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг хэвлэлийн хүрээлэнд болно

12.00

  • Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран ажилладаг байгууллагууддаа талархал илэрхийлэх үйл ажиллагаа МУЗН-ийн байранд болно.

13.00

  • НЗДТГ, НЭМГ-аас "Шилдэг эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан" шалгаруулах арга хэмжээг нийслэлийн "Улаанбаатар" чуулгын байранд зохион байгуулна. Холбоо барих утас: 90080806

14.00

  • Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан -Өд 2019" наадам Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн Ёслолын танхимд болно.

16.00

  • Монгол орны биологийн олон янз байдал цуврал бүтээлийн нээлт МУИС-ийн шинэ номын сангийн 202 тоотод болно. Холбоо барих утас: 98100148
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж