Дэлхийн алтны үнэ хамгийн өндөр өсөлт үзүүлэв | News.MN

Дэлхийн алтны үнэ хамгийн өндөр өсөлт үзүүлэв

Дэлхийн алтны үнэ хамгийн өндөр өсөлт үзүүлэв

Дэлхийн алтны үнэ хамгийн өндөр өсөлт үзүүлэв

Дэлхийн алтны үнэ 2019 онд 15 хувиар өсч, сүүлийн есөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт үзүүлсэн байна. Энэ долоо хоногийн эхээр нэг унци алтны үнэ 1480 ам.доллар давсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.4 хувиар илүү байжээ.

Европт Брекситийг тойрсон геополитикийн тодорхойгүй байдал, түүнчлэн АНУ-БНХАУ-ын худалдааны дайны улмаас дэлхийн улс орнууд бодлогын хүүгээ бууруулсан нь алтны үнэ өсөхөд голлох нөлөө үзүүлсэн байна. Улс төрийн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас хямрал үүсэх вий гэсэн болгоомжлол бий болж, хөрөнгө оруулагчид алт ихээр худалдаж авчээ. Энэ байдал ирэх онд ч үргэлжилнэ гэж шинжээчид үзжээ.

Хонгконгийн алтны зах зээлийн мэргэжилтэн Жаспер Ло ирэх 2020 онд алтны үнэ 15-20 хувиар өсөж, унци нь 1580-1774 ам.долларт хүрэх төлөвтэй хэмээн тооцоолсон байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж:
South China Morning Post

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж