Харилцаа холбооны салбар арвин намтартай

Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Харилцаа холбооны салбар арвин намтартай

"МЦХ" ХК-ийн гүйцэтгэх захирал О.Батчулуун: Ардын хувьсгалтай үе чацуу манай салбар арвин намтартай

    Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хєгжсєний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан  харилцаа, холбооны салбарын ууган байгууллага болох Монголын Цахилгаан Холбоо ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунтай уулзаж ярилцлаа.

    -Удахгүй холбоочдын баяр болно. Иймд ярилцлагаа манай улсын харилцаа холбооны үүсэл хєгжил, түүхэн замналын талаар эхлэе.

    Ардын хувьсгалтай үе чацуу манай харилцаа холбооны салбар үүсч хөгжсөн арвин намтартай. Монгол Улсын түүхийн хуудсыг бичилцэж ирсэн үе үеийн холбоочдын  хийж бүтээсэн үйлс их бөгөөд залгамж хойч үе нь улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Харилцаа холбооны салбар нь мэдээллийг дамжуулах, нэвтрүүлэх, хүлээн авах үндсэн чиг үүрэг, зорилготой. Энэ ч утгаараа 1228 онд Өгөөдэй хаан анхны морин өртөөг байгуулж байсан нь манай салбарын түүхийн хуудсыг нээсэн үйл явдал гэж үзэж болох ч салбар байгууллагын хэмжээнд  албан ёсоор тэмдэглэн бүртгэгдсэн цаг хугацааг 1921 оноос эхлэн бичиглэдэг.  

1920 онд анхны бага оврын радио станц байгуулагдсан, 1913-1916 онуудад Их Хїрээнд нийт 60 хэрэглэгчийн багтаамжтай гар ажиллагаатай телефон станц ашиглалтад орсон, 1916 онд 13 бїлэг, 93 зїйл бїхий Цахилгаан мэдээний дїрмийг баталсан, 1898-1899 онуудад Их Хїрээ болон Хиагт, Их Хїрээ болон Чуулалт хаалганы хооронд телеграфын шугам тавьж, цахилгаан мэдээний газрыг тус тус байгуулж байсан юм.
Харин 1921 онд Шуудан, цахилгаан холбооны ерєнхий газар үүд хаалгаа нээж гал голомтоо бадрааснаар Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбарын эхлэл тавигдсан гэж їздэг.

-Монголын Цахилгаан Холбоо компани харилцаа холбооны салбарын ууган байгууллага болохын хувьд энэ тїїхийг бичилцэхэд багагїй хувь нэмэр оруулсан байх?

-Тэгэлгүй яахав. Манай компани Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 343 дугаар тогтоолын дагуу иргэд, аж ахуйн нэгжїїдийг бїх тєрлийн холбоогоор хангах їндсэн їїрэгтэйгээр тухайн їеийн Холбооны Яам, аймаг, хотын холбооны газруудын суурин дээр байгуулагдаж байлаа. Єєрєєр хэлбэл манай компани олон арван жилийн тїїхтэй мэдээлэл, харилцаа, холбооны салбарыг өнөөдрийг хүртэл хөгжүүлж ирсэн гэсэн їг.
Эх үрийн амин шүтэлцээний тухай ойлголт монгол хүмүүний сэтгэлгээнд өндөр хэмжээнд суугдсан байдгийн нэгэн адил  манай компанийн цадигийг орчин цагийн мэдээлэл, харилцаа, холбооны салбарын їїсэл хєгжил, тїїхэн замналаас салгаж, ялгаж болохгүй юм.

-Тэгвэл та єнгєрсєн 89 жилийн түүхийг хэрхэн дүгнэх бол?

 Хүн төрөлхтөний оюунт сэтгэлгээний хурд, хүчин чадлын хэмжээсийг илтгэж чадах нэгэн гайхамшигт зүйл бол цахилгаан холбоо юм  л даа.
Оюуны хүчийг дагаад аливаа зүйлийн ахуй хөгжиж баяжиж байдаг. Тэгэхээр манай салбар  анхдагч байхаас өөр аргагүй юм.  Өнгєрсєн 89 жилийн турш монгол хөрс сууринд тулгуурласан, сэтгэлгээ зан үйлд зохицсон, дэлхийн хөгжил дэвшилд хөл нийлсэн харилцаа холбоог манай салбарынхан бүтээж ирсэнд бахархахгүй байхын аргагүй юм.

Гар холболттой энгийн телефон утаснаас тоон системийн їїрэн холбоо хїртэл, цахилгаан морзоос электрон шуудан хїртэл тухайн цаг їеийнхээ хамгийн дэвшилтэд техник, технологийн нээлтїїдийг єєрийн салбарт амжилттай нутагшуулж түүнийг дагасан үндэсний боловсон хүчин, мэргэжилтэн төрөн гарсан гээд үргэлжид урагшлах зам мөрөөр явж  иржээ.

Өнөөдөр бидний өдөр  тутмын хэрэглээ болсон интернэт нь дэлхийтэй зэрэгцэн орших шинэ виртуал ертөнцийг бий болгон гэж би ойлгодог. Ємнє нь хїмїїс єєр хоорондоо їзэл бодлоо хуваалцах, уулзаж учрахын тулд тогтсон газар, хугацаандаа єєрийн биеэр очих шаардлагатай байсан бол одоо танд компьютер,  интернэтийн холболт л байхад   энэ цэнхэр гаригийн хязгаарыг “барьж” чадаж байна шүү дээ. Твиттер, файсбїк гээд интернэтэд суурилсан нийгмийн харилцааны шийдлїїд бидний хувьд хэдийн танил болж  хэрэглэгчийн єдєр тутмын амьдралын хэв маягт уусан  энгийн хэрэглээ болсон байна. Хаа хол байгаа Америк, Автрали, Англи гээд дэлхийн аль ч улс руу  дэргэд нь сууж байгаа юм шиг дїрсээ хараад ярьж байна. Энэ бол хувь хїний амьдралд манай салбарын ололт амжилт хэрхэн нєлєєлж байгааг харуулах энгийн жишээ. Мэдээлэл, технологи харилцаа холбооны салбар аливаа ололт амжилтын үндэс суурь болж, хїн төрөлхтний амьдралын хэвшил, хандлагад єєрчлєлт авчирч улмаар дэлхий ертөнц хавтгайран интеграцилагдаж байна.

-Ажиглаад байхад танай салбарт бий болж буй техник технологийн шинэчлэл, дэвшил нь үйлдвэрлэл дэхь хїний  хїчин зїйлийн оролцоо багасгаж байгаа юм шиг санагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

Мэдээлэл, технологи, харилцаа холбооны салбарт ажиллаж буй эрдэмтэн, судлаач, инженерүүдийн бий болгосон технологийн шинэчлэл, дэвшил нь бусад салбар дахь үйлдвэрлэлийг автоматжуулснаар хүний механик ажилбар багасч, хүний гараар хийх боломжгүй нарийн чимхлүүр ажлуудыг гүйцэтгэж байна.
Техник технологи  гэдэг хїний  оюун ухаанаар бїтэж, хїч хєдєлмєрєєр бий болдог. Түүнийг суурилуулах, їйлчилгээнд нэвтрзүүлэх, үр шим, ач тусыг нь олон нийтэд таниулж ойлгуулах, їйлчилгээгээ хэрэглэгчдэд тасралтгїй хїргэх, байнгын найдвартай ажиллагааг  хангах энэ бїх ажлыг удирдан зохион байгуулах гээд олон ажлын цаана хїн өөрөө байж, хөгжүүлж байдаг. Ємнє нь ийм л байсан, одоо ч ийм байгаа, цаашид ч энэ хэвээр байх бизээ. Ёстой л нөгөө   нэгэн суутны хэлсэнчлэн хүний гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгосоор л байх болно.

-Орчин үеийн дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж ашиглахад тїїнийг тєгс эзэмшсэн, єндєр мэргэшсэн боловсон хїчний асуудал чухлаар тавигдах нь мэдээж. Бусад салбарынхантай уулзаж байхад тухайн салбарт мэргэшсэн боловсон хїчний хомсдол нїїрлэсэн, чадварлаг хїнийг авч ажиллуулахад хїндрэл гардаг тухай байнга ярьдаг. Харин танай компанийн хувьд ийм бэрхшээл тулгардаг уу?

Техник технологи їсрэнгїй хєгжиж байгаа өнөө үед боловсон хүчнээр дутагдах эрсдлийг давж чадахгүйгээр харилцаа холбооны салбарт оршин тогтнох нь хэцүү. Олон жилийн ємнє манайд цахилгаан морз ашигладаг байсан. Тухайн їедээ л шинэ шинэлэг техник технологидоо тооцогдож, ажиллахад тодорхой хэмжээний ур чадвар шаардсан яггїй ажил байсан гэдэг. Морзистоор ажиллахын тулд гэрийнхээ авдарны тїгжээн дээр морзын дадлага хийж єєрєє бие даан сурч байсан манай нэгэн ахмад холбоочины дурсамж байдаг.
Салбартаа анхдагчийн хувьд өв уламжлан хуримтлуулсан арвин их туршлагатай, чадварлаг инженер, техникийн ажилчид маань гар нийлэн дэвшилтэт техник технологид тулгуурласан шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн, хөгжүүлж байна. Иймээс таны асууж байгаа шиг мэргэшсэн боловсон хїчинтэй холбоотой хїндрэл бэрхшээл гараад байдаггїй. Манай компанид єєрийн хариуцсан ажилдаа эзэн нь болж, хамт олноо манлайлдаг олон сайхан залуучууд ажилладаг. Энэ бол бидний хаана ч, хэдийд ч, хэний ч ємнє хэлж, ярьж явах ёстой бахархал маань гэж би боддог. Бас єєрийн ажлын арга барил, арвин их туршлагаа хойч їедээ євлїїлсэн ахмадуудаа бахархан дурсахад таатай байнаа.

-Сїїлийн 10 гаруй жилийн хугацаанд мэдээлэл, харилцаа, холбооны їйлчилгээ їзїїлэх байгууллага, компани их болсон. Зєвхєн їїрэн телефоны чиглэлээр л гэхэд 4 оператор компани їйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хирээр єрсєлдєєн ихэссэн байх. Танай компанийн хувьд энэ єрсєлдєєнд єєрийн байр сууриа хадгалж їлдэхийн тєлєє хэрхэн ажиллаж байна?
 
Аливаа хөгжил дэвшил гэдэг байнгын өрсөлдөөний  зарчмаар явдаг. Өнөөдөр Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт олон зуун компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Ер нь аливаа өрсөлдөөн бий болсноор бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжиж, эцсийн дүнд хэрэглэгч хождог.
Их далайн эрэг дээр зогсож байгаа  усан онгоцны баг  эрчит давалгаа ирэхийг тооцохгүй хөдөлдөггүй биз дээ. Бид  Монгол орон даяар интернэт, кабелийн телевиз, суурин утас, гар утас зэрэг хосолсон хүний хэрэгцээг хангаж, сэтгэл хангамжийг бий болгохуйц багц үйлчилгээг жинхэнэ сонгодог утгаар нь зах зээлд нэвтрүүлэх чиглэл барин ажиллаж байна. Анхны багцийн үйлчилгээ болох Интернэт+Суурин утас үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг ихэд хүртэн бүх нийтийн интернэтжүүлэх аянд салбараа манлайлж, интернэтийн зах зээлд нилээдгүй амжилт оллоо.

 Энэ мэт  цаашид ч хийхээр тєлєвлєсєн шинэлэг, бүтээлч олон ажлууд бий.

Танай компани олон брэнд бүтээгдэхүүнтэй. Хамгийн эртнийх нь суурин утас байх. Холбооны хөгжийн явцад суурин утас маань хоцрогдоод хэрэглээнээс гарах цаг болсон юм бишүү. Хөдөөний малчин хүртэл гар утастай байна шүү дээ ?
Дэлхий дахинд уламжлалт суурин телефон хэрэглэгчдийн өсөлт зогсонги байдалд байгаа нь нууц биш юм. Гэхдээ манай орны хувьд хөдөө орон нутагт иймэрхүү үзэгдэл ажиглагдаж байгаа хэдий ч Улаанбаатар хотод харин ч эсрэгээрээ өсөлттэй байгаа шүү. Саяхны нэгэн тоо баримтаас үзэхэд өнөөдөр дэлхий дээр 1,3 тэрбум суурин телефон хэрэглэгчтэй, түүний 58 хувь нь хөгжингүй орнуудад байна. Сонирхолтой нь дээрх хөгжингүй орнуудад суурин телефон хэрэглэгчдийн тоо өсөлттэй байхад, эсрэгээрээ харин хөгжиж буй орнуудад буурах хандлагатай байна. Тэгэхээр хөгжлийн түвшин өндөр байлаа гээд суурин телефоныг хэрэглэхээ болчихдогүй, харин ч түгээмэл хэрэглэх хандлагатай болдог юм байна.
Дэлхий дахинд суурин утас гэдэг бол бизнесийн соёлын салшгүй нэг хэсэг, байгууллагын нэр төрийн баталгаа байдаг. Өнөөдөр нэрийн хуудсан дээрээ суурин утсаа тавиагүй, нэрийн хуудсаа сарвайж байгаа хэр олон хүнийг мэдэх вэ? Бараг л байхгүй гэхэд болно доо. Байсан ч тэр нь халаасны компани л байна байхдаа. Тийм байгууллагатай би л хувьдаа анхны уулзалтаар итгэл хүлээлгээд хамтарч ажиллана гэж хэлж чадахгүй ээ. Гар утас бол зүгээр л хувь хүний хэрэглээний хэрэгсэл шүү дээ.

-Танай компанийг үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахаар олон жил бэлтгэж байгаа гэж сонссон. Өнөөдөр монголын зах зээл ханачихаад байхад үүрэн телефоны тав дахь оператор болоод өрсөлдөөнд тунаж үлдэх, хэрэглэгч олох бараг боломжгүй юм биш үү?

Монголын Цахилгаан Холбоо компани бол үүрэн телефоноос бусад мэдээлэл, харилцаа холбооны бүхий л төрлийн үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг, Монгол Улсын бүх сум суурин газарт өөрийн салбар, харьяа нэгж, ажилтантай корпорацийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг монголдоо цорын ганц гэж хэлж болох ноён нуруутай компани. Бидний хувьд уг төслийг хэрэгжүүлэх хангалттай нөөц бололцоо бий. Цаг нь болоод, нөхцөл нь бүрдэхээр үүнийгээ харуулна гэдэгтээ итгэлтэй байна.

– Та компанийхаа цаашдын ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

 Монгол гэдэг энэ нэр хэн ч үл арилгах, үл үгүйсгэх  нэр. Бид  Монгол улсаараа овоглосон байгууллагын хувьд эх орныхоо  нэрийн хуудас нүүр царай  болсон үйлчилгээг явуулах учиртай. Манай компани  хуримтлуулсан арвин их туршлага, нийгмийн болон хэрэглэгчийнхээ хүлээлгэсэн итгэл найдвар, үүрэг хариуцлагаа ухамсарласан, үндэсний боловсон хүчин гээд  цуглуулсан ”их хүч”-ээрээ харилцаа холбооны салбарын  ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход голлох байр суурь эзэлсээр байх болно гэдэгтээ итгэлтэй байдаг.

– Ярилцлага єгсєн танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж