Эрдэнэсийн санд археологийн хосгүй үнэт олдворыг шилжүүлэн авлаа | News.MN

Эрдэнэсийн санд археологийн хосгүй үнэт олдворыг шилжүүлэн авлаа

Эрдэнэсийн санд археологийн хосгүй үнэт олдворыг шилжүүлэн авлаа

Эрдэнэсийн санд археологийн хосгүй үнэт олдворыг шилжүүлэн авлаа

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас Улаанбаатарын Их сургуулийн археологичдын 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар олж, илрүүлсэн Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимдаа дэлгэн байршуулаад байгаа билээ.

Энэхүү  “ГОЛ МОД II” Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн “Археологи” сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ын нэг хэмээн зарласан байна. Эдгээр үзмэрийг иргэд Эрдэнэсийн санд хүрэлцэн ирж үзэх нь нээлттэй бөгөөд  https://www.mongolbank.mn/museumrequest.aspx линкээр хүсэлтээ оруулж, бүртгүүлэх боломжтой.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-12-26 192.82.64.248

эртний үнэтэй хөөргүүдэнэ сангаас хувь хүмүүсийн гарт орсон

Avatar

үзмэр 2019-12-26 112.72.8.4

Манайхан Хятада дуурайлгаж хийлгээд сольж мэдэх л улсууд шүү орон нутгын музейн үзмэрүүдийг сольсон асуудал гарч байсан

Avatar

Үнэт олдвор Монгол улсын баялаг 2019-12-26 64.119.21.248

Сайн л хяналттай хадгалаарай даа. Бүгдийг нь зурагтай, жин хэмжээтэй нь, мөнгөн үнэлгээтэй нь найдвартай газарт хэд хэдэн хүн түлхүүрээр онгойлгож байж нэвтэрдэг болгох хэрэгтэй. Нэвтрэх бүрийд системд бүртгэж өөрчлөлт оруулах боломжгүй байдлаар хадгалах шаардлагатай. Өмнө нь Ганданг хийдээс хадгалуулсан алт, мөнгөн эдлэлүүдийг алга болгосон гэж дуулдсан, бас хүмүүс нь хуваагаад авчихсан гээд л нэг хэсэг шуугисан. Тэр юу болсон юм бол доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж