Путины баг хоккейн лигт ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Путины баг хоккейн лигт ялалт байгууллаа

Путины баг хоккейн лигт ялалт байгууллаа

Москва хотын улаан талбайд зохион байгуулагдсан хоккейн оройн лигийн тоглолтонд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины баг өрсөлдөгчөө 8:5 гэсэн харьцаатай хожлоо. Төрийн тэргүүн уламжлал ёсоор 11 дугаартай тогложээ.

Түүний улаан өмсгөлтэй багт Путинээс гадна Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон Оросын хоккейн домгууд болох Павел Буре, Валерий Каменский, Сергей Федоров, Алексей Касатонов нар багтжээ. Харин түүний эсрэг багт Тулийн захирагч Алексей Дюмин, бизнесменүүд болох Геннадий Тимченко, Владимир Потанин, Роман Ротенберг мөн хөгжимчин Игорь Бутман нар тогложээ.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 29-нд улаан талбайд Путин хоккейн тоглолт зохион байгуулж байсан билээ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж