Хоккейн залуучуудын ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Хоккейн залуучуудын ДАШТ эхэллээ

Хоккейн залуучуудын ДАШТ эхэллээ

Хоккейн залуучуудын 44 дэх удаагийн ДАШТ өнөөдөр буюу арванхоёдугаар сарын 26-ны өдөр Чех улсын Острава болон Тринеч хотуудад эхэллээ. Энэ удаагийн хоккейн залуучуудын ДАШТ-ний  А хэсэгт :

  •  Финланд
  •  Швейцари
  •  Швед
  •  Словак
  • Казахстан

 В хэсэгт:

  • АНУ
  •  ОХУ
  • Канада
  • Чех
  • Герман зэрэг улсуудын шигшээ багууд тус тус багтжээ.

Өнгөрсөн жилийн аваргууд Финландын шигшээ баг энэ жил зургаадах аваргын цомынхоо төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж үзэж байна. Харин В хэсэгт орсон АНУ болон ОХУ-ын хувьд өнгөрсөн жил хагас шигшээд тааран тоглоход 2-1 харьцаатай АНУ ялж байсан бол энэ жил дахиад даагаа нэхнэ.  Тэмцээний аваргын төлөөх тоглолт ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болно.

                                                                                                                                 Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж