Хоккейн залуучуудын 44 дэх удаагийн ДАШТ өнөөдөр буюу арванхоёдугаар сарын 26-ны өдөр Чех улсын Острава болон Тринеч хотуудад эхэллээ. Энэ удаагийн хоккейн залуучуудын ДАШТ-ний А хэсэгт :
- Финланд
- Швейцари
- Швед
- Словак
- Казахстан
В хэсэгт:
- АНУ
- ОХУ
- Канада
- Чех
- Герман зэрэг улсуудын шигшээ багууд тус тус багтжээ.
Өнгөрсөн жилийн аваргууд Финландын шигшээ баг энэ жил зургаадах аваргын цомынхоо төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ гэж үзэж байна. Харин В хэсэгт орсон АНУ болон ОХУ-ын хувьд өнгөрсөн жил хагас шигшээд тааран тоглоход 2-1 харьцаатай АНУ ялж байсан бол энэ жил дахиад даагаа нэхнэ. Тэмцээний аваргын төлөөх тоглолт ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болно.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ