Ирц бүрдээгүй учраас чуулганыг хойшлууллаа | News.MN

Ирц бүрдээгүй учраас чуулганыг хойшлууллаа

Ирц бүрдээгүй учраас чуулганыг хойшлууллаа

Ирц бүрдээгүй учраас чуулганыг хойшлууллаа

УИХ-ын чуулган өнөөдөр /2019.12.26/ хуралдахаар товлогдсон байсан ч ирц бүрдээгүй учраас хойшилсон байна. Товлогдсон ёсоор чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх байсан юм.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

•Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай асуудал;

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

•“Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

•Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Оюундарь нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам барих төслийн явц, гүйцэтгэл, санхүүжилт, үр дүнгийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gishuun 2019-12-26 182.160.2.50

ed nar uugaad shartaad baidag baih daa,esvel huun heleltseh hugatsaagaa huleej baigaa baih

Avatar

Зочин 2019-12-26 103.111.68.3

СҮҮЛЧИЙНХ НЬ ҮНЭН. ГЭМТ ХЭРЭГТЭНҮҮДИЙН ХУРАЛ. ХУЛГАЙГАА ХИЙГЭЭД Л ЯЖ БАЙНА ЛЭЭ.

Avatar

зочин 2019-12-26 103.212.116.85

Энхболдын ЗГ-г огцруулсын шалтаан бол энэ хөөн хэлццэлцэх хугацаа ш дээ. Түүнийг өөрчлөхгүй байх талаар Шинэ МАНАН сенсац дэгдээн бүх эрх мэдлийг авсан тул энэ өөрсдийн хүнээ ялгүй болгох арга гэдгийг эх ороя нар ойлгов уу. Монгол биш хлгайчид ялаад байна аа

Avatar

Зочин 2019-12-26 66.181.169.108

Өөрсдөө хурдаа тохируулж зөв явах хэрэгтэй ш тээ. Галзуу юм шиг давхиж байж л хүн алаад, өөрсдөө хохирчхоод хачин юм бүү ярь.

Avatar

Gan 2019-12-26 119.40.98.177

Улсын их хурлын ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшилсонтой холбоотой гарсан зардлыг шалтгаангүй хурлаа тасалсан гишүүд хувааж төлөх шаардлагатай байна. Татвар төлөгчид шаардлагагүй зардлыг санхүүжүүлэхээс залхаж байна шүү.

Avatar

mgl 2019-12-26 202.179.11.230

Momngolchuudaa yamar humuus songosonoo hardaa. Arai denduu yum. Ed nariig dahin bitgii songooroi. Ichih ch ugui hudlaa yariad songuuli orno shuu dahin bitgii songooroi.

Avatar

Зочин 2019-12-26 107.77.173.25

Ажилаа хийдэггүй хүмүүсийг одоо яах вэ…

Avatar

Зочин 2019-12-26 103.111.68.3

ДАХИАД Л СОНГОНО ШҮҮДЭЭ БИД.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж