Японы засгийн газрын гишүүн асан казиногоос авлига авсан хэргээр баривчлагдав

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Японы засгийн газрын гишүүн асан казиногоос авлига авсан хэргээр баривчлагдав

Японы засгийн газрын гишүүн асан казиногоос авлига авсан хэргээр баривчлагдав

Японы эрх баригч намын хууль тогтоогч Цукаса Акимотог мөрийтэй тоглоомын газраас 3.7 сая еэн буюу 34 мянган ам.долларын авлига авсан хэмээн баривчилжээ. Аравдугаар сар хүртэл ерөнхий сайд Шинзо Абэгийн танхимын  гишүүн байсныхаа хувьд 48 настай Цукаса Акимото нь засгийн газрын казино байгуулах төлөвлөгөөнд хяналт тавин ажиллаж байсан билээ. Тэрбээр дээрх авлигалын хэргийг эрс үгүйсгэн, тийм зүйл хийгээгүй хэмээн мэдүүлж байгаа аж. Мөн дээрх баривчилгаанаас хэдхэн цагийн дараа ноён Абэгийн ардчилсан намын бас нэг гишүүн Такаки Ширасүкаг ижил хэргээр шалгаж байгаа тухай Японы хэвлэлүүдээр шуугиж эхлэв.

Хэдий тийм ч прокуроруудын хэлснээр ноён Акимото нэр үл мэдэгдэх, тусламж хэрэгтэй болсон мөрийтэй тоглоомын газрын гурван ажилтнаас мөнгө авсан гэнэ. Мөн авлигал өгсөн гурван ажилтныг давхар саатуулжээ. Харин сурвалжлагчдын хэлж буйгаар энэхүү баривчилгаа нь ноён Шинзо Абэгийн казиногийн талаар маргаантай бодлогод улам шүүмжлэл дагуулах үйл явдал гэнэ.
Японы засгийн газар мөрийтэй тоглоомын газрууд нээх нь Японы удаашраад байгаа эдийн засгийг эрчимтэй хурдасгах ашигтай гарц хэмээн үзэж байгаа билээ. Урт хугацааны маргаантай хэлэлцүүлгийн эцэст 2016 онд Японы парламент зочид буудлууд болон томоохон танхимуудад казино нээхийг дэмжсэн ч өнөөг хүртэл нэг ч казиногийн лиценз олгогдоогүй хэвээр байгаа билээ. Харин судалгаанаас үзэхэд Японы хүн амын ихэнх нь казино нээхийн эсрэг саналтай байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: BBC.COM
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж