Уран гулгалтын “бага” дэлхийн аварга эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын “бага” дэлхийн аварга эхэллээ

Уран гулгалтын “бага” дэлхийн аварга эхэллээ

Оросын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 26-ны пүрэв гаригт Красноярск хотод эхэллээ. Уран гулгалтын УАШТ гэдэг бол Оросын дараагийн Европын аварга болон дэлхийн аваргын шигшээ багийг тодорхойлдог чухал тэмцээн юм.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өнгөрсөн жилийн сенсацийн эзэн Анна Щербакова, Александра Трусова, Евгений Медведева, Алена Косторная, Елизавета Туктамышева нарын хооронд гол өрсөлдөөн болно гэж таамаглаж байна. Харин саяхан их спортоосоо хөндийрсөн Олимп, дэлхий, Европын аварга Алина Загитова телевизийн студид тайлбарлагч хийх гэнэ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд Максим Ковтун, Михаил Коляда, Александр Самарин, Дмитрий Алиев нарын хооронд гол тулаан болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уран гулгалтын спортын өнгийг тодорхойлдог Орос улсаас энэ жил хэн гэдэг тамирчин цахиур хагалан гарч ирэх нь сонирхолтой байна.

                                                                                                                                      Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж