Г.Доржзодов: Намайг “60 тэрбумын автор” гэж үзэж байгаа бол яагаад шүүхэд өгөөгүй юм

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Г.Доржзодов: Намайг “60 тэрбумын автор” гэж үзэж байгаа бол яагаад шүүхэд өгөөгүй юм

Г.Доржзодов: Намайг “60 тэрбумын автор” гэж үзэж байгаа бол яагаад шүүхэд өгөөгүй юм

Төрийн албыг хууль бусаар буюу 60 тэрбумаар наймаалцаж авахаар санаархсан гэх хэргээр хоригдоод буй Ц.Сандуй, А.Ганбаатар нарын асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад байна. Уг хэрэгт холбоотой тодруулбал 60 тэрбумын схемийг зохиосон автор мөртлөө хариуцлагаас мултарсан хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй Г.Доржзодовтой isee.mn сайт ярилцлаа.

-Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРЭГ ЭЦЭСЛЭГДЭХ НЬ ТОДОРХОЙ. ГЭХДЭЭ ТЭГНЭ, ИНГЭНЭ ГЭЖ ХЭЛЭХЭД ЭРТ БАЙНА –

өрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэх хэргээр НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, Нийслэлийн МАН-ын дарга асан А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон. Гэвч тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан байдаг. Энэ долоо хоногийн мягмар гаригт Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаж, А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа. Давж заалдах шүүхээс гаргасан шийдвэрийн талаар та ямар байр, суурийг илэрхийлэх вэ. Энэ хэрэг буцаад л сунжрах юм шиг байна?

-Ц.Сандуй, А.Ганбаатар нар хуулийн хүрээнд дараагийн шатны шүүхэд давж заалдах эрхээ эдлээд л явж байна гэж бодож байна. Тухайн шатны шүүхийн шийдвэрт миний зүгээс ямар нэг тайлбар өгөх эрх байхгүй шүү дээ. Харин шүүхийн процесс явж байгаатай зэрэгцээд шүүх байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой гүжир гүтгэлэг, баримт нотолгоогүй, барин тавин худал мэдээллүүдийг телевиз, сонин, сайт, сошиолд маш их цацаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо онцгой анхаарах ёстой байх. Ц.Сандуйгийн 9 сард өгсөн ярилцлагын гол мессеж нь шүүхийн байгууллагад хөндлөнгөөс нөлөөлөөд өгөөч гэсэн утгатай хуучин намдаа хандсан байсан. Саяхан цацагдсан богино хэмжээний нэвтрүүлгээр мөн л ийм утгатай байр суурийг экс намынхаа гишүүдэд илгээсэн байсан. Шүүхийн хараат бус байдалд улстөрийн нөлөө үзүүлэхийг Ц.Сандуй маш их хүсч байна л гэж ойлгогдоод байгаа. Энэ хэрэг ямар ч байсан мухарлагдах нь тодорхой байх. Харин Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн эрх ашгийн төлөө шүгэл үлээсэн намайг юунд ч юм таамгаар буруутгаж, улмаар Монгол Улсаас гарч зугатаач, зайлаач гэх агуулгатай хорссон мэдээллийг зарим нэг телевизээр цацаж эхэлсэн нь туйлын харамсалтай. Хэргийг нь илчилчихсэн гэдгээр намайг буруутгах ёстой юм бол нэгмөсөн эхлээд шүгэл үлээхийг гэмт хэрэгт тооцдог зүйл заалтаа хуулиндаа суулгачих хэрэгтэй шүү дээ. Тэгээд Олон Улсад үүнийгээ зарлах хэрэгтэй.

-Ц.Сандуйгийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Том утгаараа ялгүй болчихлоо” гэсэн байна. Тэгэхээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар хариуцлага хүлээхгүй өнгөрөх юм шиг байна?

-Өмгөөлөгч хүн хэрхэн өөрийн байр суурийг илэрхийлэх, шүүхийн шийдвэрийг ямар хэлбэрээр тайлбарлах нь түүний л асуудал байх. Тэгнэ ингэнэ гэж дүгнэх яагаа ч үгүй эрт байна шүү дээ.

– ПРИМИТИВ ОНИГООНУУДАД УДААН ХУГАЦААНД ИТГЭЖ ҮНЭМШИЖ
БАЙГАА БОЛ ЭНЭ ИХ ЗАВХРАЛ, ШИВШИГ, БУЛАЙ ЗҮЙЛСТЭЙ ЭВЛЭРЭЭД
ДУУГҮЙ АМЬДАРСАН ДЭЭР БАЙЛГҮЙ ДЭЭ-

-Эсрэгээрээ 2016 оны зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлээд Ц.Сандуй, А.Ганбаатар нарын АТГ, ЦЕГ, ТЕГ-т өгсөн худал мэдүүлгүүд дахин шалгагдах боломж бүрдэж байна гэж харах ч хүмүүс байна. Тийм үү?

-Миний ойлгож байгаагаар сэжигтэн өөрийгөө хамгаалахын тулд худал мэдүүлэх эрхтэй гэж уншиж байсан юм байна. Гэхдээ 2016 оны 6 сард АТГ дээр нээсэн хэрэгт Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар худал мэдүүлэг өгөхдөө намайг эрүүгийн хэрэгт гүтгэсэн байдаг юм. Харин энэ бол огт өөр асуудал байх. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хамгаалж худал мэдүүлэх болон бусдыг эрүүгийн хэрэгт гүтгэх замаар өөрийгөө хамгаалах нь өөр, өөр ойлголт байх. Дараа нь А.Ганбаатар, М.Өлзий нар2016 оны 9 сард СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчоор болон гэрчээр тайлбар өгч намайг сэжигтнээр татуулчихсаныхаа дараа уг өгсөн тайлбаруудаасаа эргэж буцаад өөрчилцгөөсөн. Хохирогч болон гэрч хуулиараа хэзээ ч худал мэдүүлэх эрхгүй, хэрэв тэгвэл эрүүгийн гэмт хэрэгт тооцдог гэж санаж байна. Дараа нь А.Ганбаатар 2017 оны 4 сард ТЕГ-т хохирогчоор худал гомдол гаргаж, түүндээ хуурамч нотлох баримт хавсаргаад намайг дахин сэжигтнээр татуулж баривчлуулсан. Тагнуулын мөрдөгч Т.Цэнджаргал нь миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг хавтаст хэргээс устгаж, миний эд зүйлд хуурамч нотлох баримт суулгаж, бэхжүүлээд, миний гарын үсгийг хуурамчаар үйлдээд, намайг буруутгах бүх ажиллагааг төрөл бүрээр нь хийчихээд яллагдагчаар татахаар бэлдчихсэн зохиомол хавтаст хэрэг байдаг юм. Тэгэхээр дээр дурдагдсан хүмүүсийн хийж байгаа гэмт үйлдлүүд маш ноцтой, олон удаагийн давтамжтай. Хэрэг мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтнууд бусдын нөлөөнд автаж, зохиомол хавтаст хэрэг бичиж, нотлох баримтаас устгахыг нь устгаад, эсвэл хэрэгсэхгүй болгодог, эсвэл хохирогчийг яллагдагч болгоод шүүхийн шатанд аваачдаг дамжлага одоо ч яваад байгаа юм шиг байна лээ. Би өнгөрсөн 2 жилийн турш хуулийн зохих журмын дагуу дээрх бүх хуурамч хавтаст хэргүүдийг архиваас албан ёсны хуулбараар нь авчихсан. Маш сайн судалсан.Энэ бол зөвхөн ганц эпизод нь шүү дээ. Дээрх бүх үйлдлүүд нь намайг баривчилж, 60 тэрбумын нотлох баримтуудыг миний эд зүйлсээс олж, улмаар ор мөргүйгээр устгах зорилготой байсан нь ойлгомжтой болсон. Бүр улаан цагаан үүнийгээ хийдэг юм билээ.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж