Тэсо корпорацийн “Зөв багачууд” цэцэрлэг нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Тэсо корпорацийн “Зөв багачууд” цэцэрлэг нээлтээ хийлээ

Тэсо корпорац нийгмийн хариуцлагын хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. 2019 онд хийгдэж байгаа бас нэгэн томоохон үйл ажиллагаа бол ажилчид болон, бяцхан хүүхдүүддээ зориулж СХДүүргийн 55-р цэцэрлэгийн салбар Тэсо корпорацийн дэргэдэх Зөв багачууд цэцэрлэгийг улсдаа хүлээлгэн өглөө.

Нийгэмд хурцаар тулгамдаад байгаа асуудал бол цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал. Энэхүү асуудлыг Тэсо корпорацийн ажилчид сэтгэл ханамжийн судалгаагаараа илэрхийлсэн бөгөөд үүн дээр үндэслэн удирдлагууд зүгээс энэхүү саналыг хүлээн авч цэцэрлэг барих ажлыг гүйцэтгэсэн байна.

“Зөв багачууд” цэцэрлэгийг бий болгосноор ажилчдын хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд, зөв хамт олны дунд өсөн хүмүүжихээс гадна  ажилчид хүүхэддээ санаа зоволгүй амар тайван ажлаа хийх, ажлын бүтээмжээ дээшлүүлэх, замын түгжрэлд илүү цаг зарцуулахгүй нэг газарт байх,  санхүүгийн хувьд илүү зардал гаргалгүй хэмнэлт хийх гээд олон давуу талтай юм.

Нөгөө талаараа Зөв багачууд цэцэрлэгт сурсан хүүхэд бүр зөв сэтгэлгээтэй, зөв хүмүүжилтэй, зөв иргэн болон төлөвшиж ирээдүйд Монгол улсыг зөв замаар чиглүүлэх зөв иргэн болж төлөвших юм.

Тэсо корпораци ажилчдаа мотивацжуулах, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлсэн үйл ажиллагааг шат дараалалтайгаар зохион байгуулдгаас гадна нийгмийн хариуцлага ухамсарласан нийгэмд ээлтэй олон ажлыг цаашид хийхээр төлөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж