Өнөөдөр буюу 2015 оны аравдугаар сарын 07-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” болон "III" ангилалд бүртгэлтэй 11 хувьцаат компанийн нийт 3,388 ширхэг хувьцаа, ЗГҮЦ хоёрдахь зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг, "Улаанбаатар БҮК" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн өөрийн эзэмшиж буй хувьцааг компанид эргүүлэн худалдахыг шаардах эрхийг хэрэгжүүлж 1,453 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 158,726,545 төгрөгний гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдөр MSE ALL индекс 926.92 нэгж болж 4.54%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,308,174,496,942.00 төгрөг боллоо.
3-Р УЛИРЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
2015 оны III улирлын байдлаар Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 13 удаа явагдаж 1,300,000 ширхэг үнэт цаасыг 120.1 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаа 9 удаа явагдаж 13,023 ширхэг үнэт цаасыг 1.3 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Анхдагч зах зээл дээр арилжигдсан үнэт цааснаас 12 долоо хоногтой ЗГҮЦ-ны арилжаа ихэнх буюу 32.3%-ийг, 28 долоо хоногтой үнэт цаас 38.7%, 52 долоо хоногтой үнэт цаас нийт арилжааны 29.0%-ийг тус тус эзэлж байна.
- МХБ дээр арилжигдаж буй ЗГҮЦ-ыг хүүгийн хэмжээ болон арилжигдсан хэмжээгээр нь авч үзвэл 12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай ЗГҮЦ-ны хүүгийн хэмжээ буурсан хэдий ч арилжааны үнийн дүн тогтмол үзүүлэлттэй байна.
- Мөн 28 болон 52 долоо хоногтой ЗГҮЦ-ны хүүгийн хэмжээ болон арилжааны хэмжээ дараах байдалтай байна.
- ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаанд дараах брокер дилерийн компаниуд идэвхтэй оролцсон байна. Үүнд:
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ