Дөрвөн тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Дөрвөн тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

Дөрвөн тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд нийслэлд түүхий нүүрс түлэх, түүхий нүүрс оруулахыг хориглосон.  Гэвч түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчил гарсаар байгаа аж. Энэ сарын 24-ний өдрийн 20.20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн Өлзийт дэх авто замын шалган бүртгэх товчоогоор нийслэл рүү 4 тн түүхий нүүрс нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлэн саатуулжээ. Зөрчил гаргасан иргэд “Зил 130” автомашинаар Багануураас нүүрс тээвэрлэх тодорхойлолтоор Налайхаас нүүрс тээвэрлэж явсан аж.

Ашигт малтмал газрын тосны газраас Налайх дүүрэгт нүүрс олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотойгоор Налайхаас нүүрс худалдаалагдахгүй, тээвэрлэлт хийгдэхгүй байгаа юм. Иймд иргэд, аж ахуйн нэгжийг зөвшөөрөгдсөн байршилд түүхий нүүрс нэвтрүүлэхдээ тодорхойлолтод заагдсан газраас нүүрсээ авах, бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлж тээвэрлэлт хийхийг зөвлөж байна.

Нийслэл хот руу нэвтрэх автозамын найман хяналтын цэг дээр мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчид 24 цагаар хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын 1118 дугаар захирамжийн дагуу шалгалтаар илрүүлсэн дөрвөн тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад шилжүүлжээ. Тус станцад энэ оны 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 24 хүртэл хугацаанд нийт 108.5 тн түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн төлөө түүхий нүүрс оруулахгүй, түлэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж