Сонгуулийн тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай. Тэгвэл хоёр ч яамны төрийн нарийн бичгийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тодруулбал, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэн нарын ажлаас нь чөлөөлжээ. Тэдний үүрэгт хугацаа 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болох юм.
БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы Элчин сайдаар томилогдохоор яригдаж байгаа учраас ийнхүү ажлаасаа чөлөөлөгдөж байгаа бол БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэлийн хувьд ОХУ-д суух Элчин сайдаар томилогдохоор яригдаж байсан ч Ерөнхийлөгч "голсон" учраас урд хөршид суух Элчингээр томилж магадгүй гэсэн мэдээлэл бий. Тиймээс ийнхүү төрийн албанаасаа чөлөөлөгдөж байгаа аж. Харин ХХЕГ-ын дарга, генерал Ц.Сэргэлэнгийн хувьд яагаад ажлаа өгсөн нь тодорхойгүй ч 2020 онд сонгуульд нэр дэвших горьдлого байж болно хэмээн хардаж буй юм.
Сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ээс өмнө төрийн жинхэнэ албан хаагч л ажлаасаа чөлөөлөгдөх зохицуулалттай. Төрийн жинхэнэ албан хаагчид төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан болон төрийн өмчит компаниудын удирдлагууд багтах юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ