Навальныйгийн холбоотныг гэрээс нь "хулгайлсан" гэв

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Навальныйгийн холбоотныг гэрээс нь "хулгайлсан" гэв

Навальныйгийн холбоотныг гэрээс нь "хулгайлсан" гэв

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн холбоотнуудын нэг Руслан Шаведдиновыг даваа гаригт /2019.12.23/ Москва дахь гэрээс нь баривчлан 2,000 километрийн цаана алслагдмал Арктикийн “Новая Земля”  арал дээр байрладаг цэргийн ангид албадан татжээ.

Харин Навальный түүнийг албан ёсоор цэргийн албанаас чөлөөлөгдсөн байсныг дурдаад эрх баригчид Шаведдиновыг гэрээс нь “хулгайлсан” гэж буруутгасан байна. ОХУ-д эрүүл мэнд болон бусад үндэслэлээр чөлөөлөгдөөгүй л бол 18-27 насны бүх эрчүүд 12 сар цэргийн алба аах үүрэг хүлээсэн байдаг.

Шаведдинов Москва хотын шүүхэд өөрийгөө эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хаах боломжгүй хэмээн давж заалдсан ч шүүх түүний гомдлыг няцаасан байна. Ингээд орой нь түүнийг баривчилсан бөгөөд утас нь дуудахаа больсон гэж ойр дотных нь хүмүүс мэдээлжээ. Сураггүй байсан Шаведдинов Лхагва гаригт /2019.12.24/ гэнэт утсаар холбогдон өөрийг нь “Новая Земля” дахь Рогачовогийн пуужингийн цэргийн 33-р ангид аваачсаныг дуулгасан байна. Мөн тэр байнгын хяналтанд байж, бие засах газар хүртэл нэг хүн түүнийг дагалдан явж байгаа тухай ярьжээ.

Москвагийн цэргийн комиссарын орлогч, хурандаа Максим Локтев Оросын мэдээллийн “Тасс” агентлагт хэлэхдээ, Шаведдинов нь цэргийн албанаас удаан хугацаагаар зайлсхийсэн тул хууль ёсны дагуу түүнийг албадан цэрэгт татсан гэв. Мөн тэрбээр Шаведдиновт бүр эрүүл мэндийн үзлэгийг хийсний үндсэн дээр энэ шийдвэрийг гаргасан гэдгийг ч дурджээ.

Руслан Шаведдинов нь “Navalny Live” YouTube сувгийн хөтлөгч бөгөөд өнгөрсөн жил Владимир Путин дахин сонгогдоход сөрөг хүчний удирдагч, Путины засаглалыг шүүмжлэгч Навальныйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр зэхэж байх үед Навальныйгийн сонгуулийн штабын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж