Жил бүр Монгол, Оросын найрамдлын гэрээ байгуулсан өдрийг тохиолдуулан Монгол, Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрийг тэмдэглэдэг. Энэ жил тус арга хэмжээг аравдугаар сарын 9-ний өдөр Орхон аймагт 55 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.
Энэ жил тус арга хэмжээний хүрээнд хоёр чиглэлд нийт 30 ажлыг хийхээр төлөвлөжээ.
Монгол, Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд арга хэмжээний нээлтийн үеэр "Уурхайчин" соёлын ордонд гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд ОХУ-ын боловсролын үзэсгэлэн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундах спортын арга хэмжээ, монголын соёл, зан заншил, газар нутгийг танилцуулах аялалыг хөтөлбөрт оруулжээ.
Дашрамд сонирхуулахад, ирэх онд Эрдэнэт хотын 40 жил, Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиох билээ.
Эх сурвалж: wwwerdenetinfo.mn