Европын холбооны улс орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг зургаан сараар сунгасан байна. Ингэснээр Европын холбооноос тус улсын эсрэг тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ ирэх оны долдугаар сарын 31-н хүртэл үргэлжлэхээр болж байна.
Энэхүү шийдвэрийг энэ сарын дундуур болсон Нормандын дөрвөл буюу Франц, Герман, ОХУ, Украины удирдагч нарын уулзалтын дараа гаргасан байна. Уг уулзалтаар ОХУ 2014 онд Крымыг өөртөө нэгтгэснээс хойш Украиын зүүн хэсэгт энх тайвныг тогтоох Минскийн хэлэлцээрийг онцлон хэлэлцсэн билээ.
Гэхдээ ОХУ-ын зүгээс Минскийн хэлэлцээрийг хангалттай хэрэгжүүлэхгүй байгаа гэж үзсэн учир Европын зөвлөлөөс ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригоо сунгах шийдвэрийг санал нэгтэйгээр гаргажээ.
Эх сурвалж:REUTERS
Холбоотой мэдээ