Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусна

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусна

Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусна

Үндсэн хуулийн Цэц нийт есөн гишүүнтэй бөгөөд өнөөдөр /2019.12.26/ хоёр гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүн буюу улсын дээд шүүхээс санал болгосон Ш.Цогтоо, Д.Солонго нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм. Тэднийг Улсын дээд шүүхээс санал болгосон бөгөөд энэ удаад ч тус газраас санал болгож, УИХ-аар томилох юм. Тэгвэл дээрх бүрэн эрх нь дуусгавар болж буй хоёр гишүүний  оронд хэн томилогдох вэ гэх таамаг мөн л улс төр болоод хуулийнхны хүрээнд яригдах болж.  Тэдний дунд Академич С.Нарангэрэл, АН-ын гишүүн Р.Гончигдорж нарын нэрс яригдаж эхэлсэн байна.

ЦЭЦИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох хуулийн зохицуулалттай.

УИХ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн дарга Д.Одбаяр- 2016.11.17-ны өдөр томилогдож,  2017.06.14-нд Цэцийн даргаар томилогдсон ч чөлөөлөгдсөн.
  • Цэцийн гишүүн Ш.Солонго-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Баясгалан-2019.06.06-ны өдөр томилогдсон.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж-2018.05.24-ний өдөр томилогдсон.
  • Цэцийн гишүүн Г.Туулхүү-2018.05.24-ний өдөр томилогдсон.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН САНАЛ БОЛГОСОН:

  • Цэцийн гишүүн Н.Чинбат-2017.06.09-ний өдөр томилогдсон. 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд Цэцийн даргаар сонгогдсон.
  • Цэцийн гишүүн Д.Солонго-2013.12.26-ны өдөр томилогдсон
  • Цэцийн гишүүн Ш.Цогтоо-2014.01.3-ны өдөр томилогдсон

ЦЭЦИЙН ГИШҮҮН Ш.ЦОГТОО, Д.СОЛОНГО ГЭЖ ХЭН БЭ?

ДАМДИНСҮРЭНГИЙН СОЛОНГО:

Боловсрол:

  • 1976 онд Нийслэлийн 10 жилийн 21 дүгээр сургууль,
  • 1980 онд Москвагийн улсын их сургуулийн дэргэдэх Улс  төрийн их сургууль,
  • 1983 онд ЗХУ-ын Москвагийн улсын их сургууль
  • Хуульч мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг цол:

  • 2000 онд МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор
  • 2004 онд МУИС-ийн эрдмийн зөвлөл,  Дэд профессор

Ажилласан байдал:

  • 1983-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш,
  • 2000-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,
  • 2007-2011 онд МУИС-ийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч
  • 2011-2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал

Монгол Улсын Дээд шүүхээс нэр дэвшин 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

ШАРЫН ЦОГТОО:

Боловсрол:

  • 1975 онд Баруун-Урт хотын 10 жилийн сургууль,
  • 1981 онд ЗХУ-ын Воронежийн их сургууль,
  • 1988 онд Намын дээд сургууль,
  • 1990 онд Удирдлагын академи,
  • Хуульч мэргэжилтэй, Монгол Улсын гавьяат хуульч цолтой.

Эрдмийн зэрэг цол:

  • 2003 онд МУИС-ийн эрдмийн зөвлөл, Хууль зүйн ухааны доктор
  • 2012 онд МУИС-ийн эрдмийн зөвлөл,  Дэд профессор

Ажилласан байдал:

  • 1981-1986 онд Сүхбаатар аймгийн  гүйцэтгэх захиргаанд хуулийн зөвлөх, ахлах зөвлөх, хуулийн хэлтсийн дарга
  • 1988-1992 онд Сайд нарын Зөвлөлийн референт
  • 1992-1993 он Удирдлагын хөгжлийн институтэд багш
  • 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, тэнхимийн орлогч эрхлэгч
  • 1996-2001 онд Гаалийн ерөнхий газрын дэд дарга
  • 2002-2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн профессор
  • 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл “Чингис хаан” олон улсын нисэх буудлын  Гаалийн газрын дарга
  • Монгол Улсын Дээд шүүхээс нэр дэвшин 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж