Канад гаралтай дуучин Жастин Бибер хувийн амьдралаа төвхнүүлэн хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарласан билээ. Тэрбээр өчигдөр /2019.12.25/ буюу Зул сарын баярын өдөр өөрийн шүтэн бишрэгчдэдээ хандан 2020 онд урлагийн тайзнаа эргэн ирнэ гэдгээ амлажээ.
Тэр ирэх сарын 3-ны өдөр “Yummy” нэртэй шинэ сингл цомгоороо сонсогчиддоо бэлэг барихаар төлөвлөсөн байна. Түүнчлэн өдгөө 25 настай дуучин ирэх жилийн 5-9 дүгээр сарын хооронд АНУ, Канадад аялан тоглолтоо хийхээр төлөвлөснө төдийгүй цоо шинэ телевизийн баримтат цувралаар үзэгчидтэй уулзана гэдгээ ч мэдэгджээ.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ