Дөрвөн настай Габриел Тоселанд хүү өөрийн сонсголын бэрхшээлтэй аав ээждээ телевизийн шоунууд болон кинонуудыг дохионы хэлний тусламжтай тайлбарлаж өгдөг ажээ. Хүү дөрвөн сартайгаасаа эхлэн дохионы хэлийг сурч эхэлсэн бөгөөд дөрвөн нас хүрэхдээ телевизийн шоу болон киног өөрийн ээж Абигайл Бриттон болон түүний хамтран амьдрагч Конор нарт тайлбарлаж өгөх бүрэн чадвартай болжээ.
Зул сарын баяраар сүлд модныхоо хажууд ээждээ кино тайлбарлаж байсан Габриелын бичлэг интернет орчинд тарж, хүмүүс түүнийг хайрлаж эхэлсэн байна. Түүний ээж нь “Тэр анх сүү, усанд орох, унтах зэрэг хүүхдийн дохионы хэл сурч эхэлсэн. Түүнээс хойш өдөр өнгөрөх тусам тэр бага багаар дохионы хэлийг сурсан” хэмээжээ.
Мөн Габриел хүү өөрийнхөө 19 сартай дүүд дохионы хэл болон ярихыг зааж өгч байгаа гэнэ.
ЭХ СУРВАЛЖ : UNLIAD.CO.UK
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ