Т.Цогт, Г.Маралмаа нарыг Шүүх хурал үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.07-нд нийтлэгдсэн

Т.Цогт, Г.Маралмаа нарыг Шүүх хурал үргэлжилж байна

Дөрвөн настай охины амийг хөнөөсөн гэх Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд 10.00 цагт эхэлсэн юм. Одоогоор шүүх хурал хоёр удаа завсарлага аваад байна.

Хурлын эхэнд шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудсан тул яаралтай түргэн тусламж дуудан, шүүх хурлыг түр завсарлуулжээ. Удалгүй "Шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал хэвийн" гэсэн дүгнэлтийг эмч нар гаргасан тул хурлыг үргэлжлүүлэв. Үүний дараа буюу үдээс хойш шүүгдэгч Т.Цогтын өмгөөлөгч н.Энхбат шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргаснаар шүүх хурал дахин түр завсарласан. Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн учир хурлыг үргэлжлүүлж байна.

Шүүхээс тэдэнд ял оноосон тухай мэдээлэл зарим хэвлэлд гарч байгаа нь худал гэдгийг албаны эх сурвалжууд хэллээ.

Д.ЖАГАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж