Гадаад паспорт, шинжилгээний хариугаа 15 секундэд л авна | News.MN

Гадаад паспорт, шинжилгээний хариугаа 15 секундэд л авна

Гадаад паспорт, шинжилгээний хариугаа 15 секундэд л авна

Гадаад паспорт, шинжилгээний хариугаа 15 секундэд л авна

Түм түжигнэсэн “завгүй” хотын иргэдэд төрийн байгууллагуудын үйлчилгээ түргэн шуурхай  байх нь чухал. Тэр дундаа  эмнэлэг, улсын бүртгэлийн байгууллагын ачаалал  хамгийн их. Хүн хараад халшрам оочир дараалалд ажлаа бүтээхийн тулд тэвчээр заахаас өөр аргагүй. Хэдийгээр иргэдийн цаг завыг хэмнэх зорилгоор дүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээг байгуулж, ТҮЦ машиныг байршуулсан ч ачаалал буурсангүй, оочир ч багассангүй.

Эмнэлгүүдэд ч мөн адил ялгаагүй, хувийн эмнэлгүүд олширч, шээсний шинжилгээг өрхийн эмнэлэгт авч, цаг авах, утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх зэргээр ачааллыг бууруулахад анхаарч буй ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Ялангуяа  залуусын хувьд эмнэлгийн үйлчилгээ авна гэдэг бол ёстой л толгойны өвчин. Энэ мэтчилэн амьдралд  өдөр бүр тулгамдаж буй  олон асуудлыг технологи ашиглан хялбар аргаар шийдэх хэрэглээг нэвтрүүлээд байна. Нэг цэгийн үйлчилгээнд байрлах Гэрэгэ Киоск машины тусламжтай  иргэд тэмдэгтийн хураамж, улсын бүртгэл, авто машины торгууль, татвар гэх зэргээр олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч болохоор юм. Тэрбүүхэл эмнэлэгт шинжилгээний хариугаа цаг алдалгүй авдаг болсноор  түгжрэлд бухимдаж, урт дараалалд тэвчээрийн хязгаараа шалгах шаардлагагүй болж байна.

Бидний амьдралыг илүү хялбарчлах зорилгоор энэ жилээс хэрэглээнд нэвтрээд буй Гэрэгэ Киоск машинаар үйлчлүүлэх хүн хэр олон байгааг сонирхож энэ удаагийн сурвалжлагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгээс бэлтгэлээ.  Эмнэлгийн үүдээр ормогц ТҮЦ машинтай харалдаа байрлах шинэхэн төхөөрөмжөөс үйлчилгээ авахаар иргэдийн урт дараалал үүссэнийг хараад огт шинэ зүйл алга гэж бодсон минь эндүүрэл байлаа. Учир нь таван  минут ч хүрэхгүй хугацаанд урт дараалал үгүй болж, нэг хүн ердөө л нэг минут хүрэхгүй хугацаанд хүссэн үйлчилгээгээ авч байв. Уг төхөөрөмжийг эмнэлэгт байршуулснаар иргэд шинжилгээнийхээ хариуг хүлээх шаардлагагүй болж байгаа гэсэн үг. Тиймээс ч урт дараалалд зогсч байсан хүмүүсийн ихэнх нь шинжилгээний бичгээ машинаас авахаар хүлээж буйгаа хэлсэн юм.

 Машинаар үйлчилгээ авч үзсэн болон дугаарлаж буй хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ АВАХЫН ТУЛД ХҮЛЭЭХ ШААРДЛАГАГҮЙ НЭГ МИНУТ Л ЗАРЦУУЛЖ БАЙНА

-Иргэн Л.МӨНХХҮРЭЛ:  

-Яг одоо шинжилгээний хариу авахаар хүлээж байна. Анх удаа л Гэрэгэ Киоск машинаар үйлчилгээ авах гэж байгаа ч оочирлож удаан зогсохгүй цаг хугацаа хэмнэсэн санагдлаа. Ийм үйлчилгээ цаашид олон байх хэрэгтэй. Өмнө нь шинжилгээний хариугаа авах гэж дор хаяж хоёр цаг хүлээдэг байсан. Одоо шинжилгээгээ өгчихөөд л машинаас хариугаа авдаг болсон нь их хялбар юм.

-Иргэн БОЛОРОО:  /нэрээ хэлэхийг хүсээгүй/

-Анх удаа л үйлчилгээ авах гэж байна. Шинжилгээний хариугаа машинаас авдаг болсныг өнөөдөр л мэдлээ. Цаг хэмнэсэн, илүү хялбар юм биш үү. Өөр үйлчилгээ авдаг талаарх сайн мэдэхгүй байна

Иргэн ЭРДЭНЭЧИМЭГ:

-Анх удаа машинаас шинжилгээний хариугаа авч байгаа болохоор эмч нь зааж өглөө. Үйлчилгээ нь хурдан ч шимтгэл 500 төгрөг авч байгааг нь ойлгосонгүй. Ямар учраас шимтгэл авсныг нь мэдэхгүй гэлээ.

Гэрэгэ Киоск машинаас иргэдийн олонх нь төлбөр тооцооноос илүү шинжилгээний бичиг авч байлаа. Уг төхөөрөмжийг саяхнаас  эмнэлэгт нэвтрүүлсэн учраас анх удаа үйлчлүүлж буй иргэдийн олонх нь хэрхэн машин дээр ажиллахаа  мэдэхгүй байв. Иймд зөвлөгч эмч хүмүүст төхөөрөмжөөс хэрхэн үйлчилгээ авах талаар зөвлөгөө өгч, тусалж байлаа. Тодруулбал, шинжилгээний хариу авахын тулд ресепшинд регестрийн дугаар болон, ямар төрлийн шинжилгээний хариу авах гэж буйгаа хэлж тусгай код авснаар Гэрэг Киоскоос шинжилгээний хариугаа авах гэнэ.

ИРГЭДИЙН ХҮЛЭЭЛТ БАГАСЧ, ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ БУУРСАН

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хөтөч сувилагч эмч Э.ДАВААГҮНСЭЛ:

-Иргэдийн хувьд Гэрэгэ Киоск машинаас үйлчилгээ авахдаа банкны карт уншуулах талаарх мэдээлэл нь бага байна. Уг төхөөрөмж нь АТМ шиг хялбар.  Зааврын дагуу эмнэлэг, лабораторын шинжилгээний төрлөө сонгоно. Хүмүүс Гэрэгэ Киоск машинаас нэг удаа үйлчилгээ авахад дараа нь мэдэхгүй, чадахгүй гэсэн зүйл байхгүй. Маш амархан. Иргэний үнэмлэхээ уншуулахад л Регистрийн дугаар хийж, үсэг тоо хайх шаардлагагүй, нэг минут хүрэхгүй хугацаанд л лабораторын шинжилгээний хариугаа авна. Өмнө нь нэг хүн бүх шинжилгээг хэвлэж гаргадаг байсан болохоор иргэдэд хүлээлт их, оочиргүй байна гэсэн ойлголт байгаагүй. Энэ ачаалал Гэрэгэ Киоск машиныг байрлуулснаар тодорхой хувиар буурсан. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн хувьд анх машины талаарх ойлголт мэдээлэлгүй байсан бол сүүлийн үед киоск хамгийн  эрэлттэй байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь шинжилгээний хариуг машинаар өгдөг болж, Гэрэг Киоск машиныг нэвтрүүлснээрээ эрүүл мэндийн салбарт анхдагч нь болжээ. Цаашид уг төхөөрөмж эмнэлгийн үйлчилгээнд илүү анхаарахаар төлөвлөж буйг уг машиныг бүтээсэн үндэсний финтек компани "Гэрэгэ Системс”-ийнхэн онцолж байв. Бид уг төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахаар компанийн  борлуулалтын албаны даргатай цөөн хором ярилцлаа.

ГЭРЭГ КИОСК МАШИН БОЛ МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ БҮТЭЭЛ

Гэрэг Системс ХХК-ны  Маркетинг борлуулалтын хэлтэсийн албаны дарга Б.ОЮУНСҮРЭН: 

Гэрэг Киоск машиныг хэрэглээнд нэвтрүүлэхэд хэр их хугацааг зарцуулсан бэ. Төхөөрөмжийг  хаанаас авав?

– Гэрэг Киоск машины онцлог бол монгол хүмүүсийн оюуны бүтээл.  Бид системийг нь хөгжүүлж, төхөөрөмжийг нь урд хөршөөс 1000 ам.доллараар оруулж ирсэн.  Гэрэг  платформ нь аппликэйшн, веб, киоск, пост машинаар гэх мэтчилэн дөрвөн чиглэлээр платформд багтдаг. Одоогоор хүмүүс  киоск, аппликэйшныг түлхүү ашиглаж төлбөр тооцоогоо хийж байна. Аппликэйшныг 2020 оноос илүү хөгжүүлнэ. Одоогоор монголын зах зээлд киоск машин буюу өөрөө  өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж нийгэмд эрэлт хэрэгцээтэй байсан учраас хэрэглээнд нэвтрүүлж, хүмүүст танигдаад байна.

-Иргэдийн зүгээс автомашт машинаас гадаад паспорт захиалах, иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн шинээр захиалахад 10 минут зарцуулж байна гэдгийг хэлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу.  ?

Одоогоор 50 орчим байршилд 80 гаруй киоск машин суурилуулаад байна. Бид иргэдийн цаг, эдийн засгийг хэмнэж бухимдлыг нь багасгах зорилгоор төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Үүнээс хамгийн ачаалалтай нь УБЕГ-ын үйлчилгээ. Тус газартай хамтран  иргэн аж ахуй нэгж хуулийн этгээдэд  холбогдох дөрвөн чиглэлийн 105 үйлчилгээг иргэд киоск машинаас авах боломжийг  бүрдүүлсэн. Бас автомашины татвар, торгууль, автотээврийн үндэсний төвийн тэмдэгтийн хураамж, шүүхийн тэмдэгтийн хураамж зэрэг олон төрлийн үйлчилгээг нэг дороос минут хүрэхгүй  хугацаанд авна. Иргэд автомат машин дээр ажиллаж чадаж байгаа эсэхээс шалтгаалан хугацаа нь харилцан адилгүй байх.

-Төлбөр тооцооноос гадна шинжилгээний хариуг ч бас машинаас авч байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгээс гадна өөр эмнэлгүүдэд бий юу?

-Бид төлбөр тооцоо, татвараас гадна өөр салбар луу үйлчилгээгээ нэвтрүүлсэн нь эмнэлгийн байгууллага. Одоогоор улсын нэгдүгээр төв эмнэлэгт л Гэрэг киоск машиныг суурилуулаад байна. Өнөөдрийн байдлаар иргэд шинжилгээ болон оношилгооны хариугаа авч байгаа. Цаашид улсын төв гуравдугаар эмнэлэг, Интермед зэрэг эмнэлгүүдэд суурилуулна. Ерөнхийдөө бидэнтэй хамтран ажиллаж буй байгууллагуудын цахим үйлчилгээ, систем нь цогц болох ёстой. Ухаалаг үйлчилгээг нэвтрүүлснээр бид иргэдэд үйлчлэх боложмтой гэсэн үг.

Иргэдийн цаг хугацааг хэд дахин хэмнэж байгаа бол?

Манай байгууллагаас хийсэн судалгаанаас харахад Гэрэгэ Киоск машиныг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэдийн цаг хугацааг 200 дахин хэмнэж байна гэх дүгнэлтэд хүрсэн. Жишээ нь, улсын бүртгэлийн байгууллагад иргэд ажилтнаасаа мэдээлэл авах, банкинд төлбөр тооцоогоо хийхийн тулд дугаарладаг. Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн ч дор хаяж хагас өдрийг зарцуулдаг байсан. Хүн хүнтэй харьцна гэдэг маш их цаг хугацааг алддаг. Харин Гэрэгэ киоск машинаас тухайн хэрэглэгч  нэг дор хэдэн ч үйлчилгээг авч болно. Нэг удаа үйлчилгээ авахад 15 секунд л зарцуулна.  Үйлчилгээний төрлөө сонгож, мэдээллээ баталгаажуулна, картаа уншуулах гурван л үйлдэл хийнэ гэсэн үг. Үйлчлүүлж үзсэн иргэдээс маш их талархлын үгс ирж байгаа нь бидэнд маш том урам болж байна.

-Тэгвэл шинэ технологи нийгэмд нэвтрүүлсэн ч алдсан зүйл нь юу байв. Цаашинд юун дээр илүү анхаарах вэ?

Дэлхий нийтэд хүмүүс гар утас, QR код, онлайн ашиглахгүйгээр үйлчилгээ явуулах боломжгүй цаг үед амьдарч байна.  Энэ хөгжлөөс монголчууд ч бас хоцрох учиргүй. Мэдээж хэрэг алдаа гарна. Олон удаа тестелж, удаан хугацаанд судалсны эцэст шинэ технологи нэвтрүүллээ ч үйлчилгээ давхцах, гацах алдаа гарна. Үүнийг илүү хөгжүүлэхийн төлөө л ажиллана гэлээ.

Иргэдийн хувьд ихэвчлэн Гэрэгэ киоск машинаас дор хаяж хоёр төрлийн үйлчилгээ авдаг байна. Хамгийн эрэлттэй нь улсын бүртгэлийн үйлчилгээ болон татвар, төлбөр тооцоо аж.Ямартай ч энэ бол ойрд  "үзэгдээгүй" сайн жишиг.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2019-12-26 66.181.191.134

Мэдээ оруулахдаа өгүүллэг бичихээ болимоор байнаа оршил нь арай урт байна бусдаар бол гоёэна

Avatar

Зочин 2019-12-26 66.181.161.52

Юун киоск. Зүгээр л интернэтээр өгөөч. Заавал дахин дахин очуулах ямар ч шаардлагагүй. Гэрэгэ гэж худлаа бөөн реклам хийхээс цаашгүй газар юм аа хн.

Avatar

Зочин 2019-12-26 202.126.89.164

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 өрөө байрыг 3-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

Avatar

Зочин 2019-12-26 203.169.49.102

Ердийн мэйл хаяг, ухаалаг гар утсаар авах нь хялбар.

Avatar

зочин 2019-12-26 122.201.21.111

Гялс тев олон жилийн емне нэвтруулсэн. Шинэ юм биш дээ.

Avatar

зочин 2019-12-26 122.201.21.111

харин 500 тег авдаггуй шдээ.

Avatar

Зочин 2019-12-26 103.26.195.201

mini uurhaig Gunbileg, Dambii 2 deeremdsen baihgui yudaa humuuse oilgosonuu

Avatar

Зочин 2019-12-26 103.26.195.201

Gunbileg olon oboot, ar naimgan licence ezemshdeg geed bod doo. iim onigood hin itgehuu asrahiin huuhed Gunbileg geel

Avatar

Зочин 2019-12-26 103.26.195.201

asrahiin huuhed Gunbielg, Amarsaikhan, Baysaa dongoy 30 huryiy hamag us haltsrad unasan shudgui. ene Dambii Hulaan, Monhtsetseg chinii oboo yu

Avatar

Зочин 2019-12-26 59.153.113.157

POS urd n behelchihej hahaha

Avatar

Зочин 2019-12-26 64.119.20.227

asrah gazariin huuhed Amarhuu, Gunbileg tom tom tosol geel ih zantai ym yariad baisan shaldan guya yum shib

Avatar

Зочин 2019-12-26 192.82.71.218

мөнгө саалт л бна ш дээ. зүгээр кодоо хэлээд үнэгүй авдаг зүйлээ мөнгө төлж авах болж бгаа нь дэвшил юм уу. ҮНЭХЭЭР ДЭВШИЛ ГАРГАЯ ГЖ БГАА БОЛ ШИНЖИЛГЭЭГ ХИЙЛГЭХИЙГ ШААРДСАН ЭМНЭЛЭГ РҮҮ НЬ РД-р явуулахад л бодоо ш дээ. ЭМНЭЛЭГҮҮДЭЭ ЛАБОРАТОРИУДТАЙ ОНЛАЙН ХОЛБОЛ Л ДОО

Avatar

Зочин 2019-12-26 64.119.20.227

Mongol bankini darga Bayartsaikhan 230 udaa nepal ulsad huuramch shilyuulge hiisen. ene yu boly baigan. Gorimiin sanal baina Bayartsaikhan saidaas parlamentiin asuulga asuuna

Avatar

Kkk 2019-12-26 98.253.30.34

Ard n dugaarlaj bgaa garuud bvgd saihan ymar l medeelel oruulaj bna kino uzej bgaa iym shig haraad l goe iym bishuu kkk.

Avatar

Зочин 2019-12-26 64.119.24.235

шинжилгээний хариу авахын тулд ресепшинд регестрийн дугаар болон, ямар төрлийн шинжилгээний хариу авах гэж буйгаа хэлж тусгай код авснаар Гэрэг Киоскоос шинжилгээний хариугаа авах гэнэ.тусгай код авснаар genee
ter kod ugch baihaar shuud hariug ni ugch boldoggui yumuu kodoo abah gej dugaarlah kodoo abaad mungu tulj unegui abdag baisan hariugaa abna gedeg dewshil uu mungu saalt uu oilgosongui

Avatar

Зочин 2019-12-26 103.57.94.227

Хувийн юм л сайн байх юм даа. Төрийн юм яагаад ийм байж болдоггүй юм бол.

Avatar

болдоо 2019-12-26 202.126.89.127

ялгаа нь гэвэл хувийн юм зах зээл борлуулах хэрэгтэй байдаг бол төрийн юмыг зах зээл дээр борлуулах хэрэггүй байдаг …. кккк

Avatar

Зочин 2019-12-26 202.131.248.198

nice

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж