NBA буюу Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны бүх оддын санал асуулга өнөөдрөөс эхэллээ. 69 дэх удаагийн NBA-ийн бүх оддын тоглолт Чикаго хотод ирэх оны хоёрдугаар сарын 17-нд болно. Бүх оддын тоглолтонд оролцох тоглогчдыг үзэгчдийн санал (50 хувь), одоо тоглож буй тоглочдын санал (25 хувь), хэвлэл мэдээллийн ажилтнууд (25 хувь) саналаар тус тус шалгаруулна.
Бүх оддын тоглолтын гараанд хоёр хамгаалагч, гурван довтлогч гэсэн журмаар сонгогдоно. Харин үлдсэн тоглогчдын хувьд хамгийн их санал авсан хоёр тоглогч ахлагчаар тодорч, бусад өндөр санал авсан тоглогчдын өөрсдийн багтаа драфтын зарчмаар элсүүлнэ. Та бүхэн доорх хаягаар орж саналаа өгөөрэй.
Б.МӨНГӨНТАМИР