Зул сарын баярын тухай сонирхолтой баримтууд

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

ИНФОГРАФИК

Зул сарын баярын тухай сонирхолтой баримтууд

Зул сарын баярын өдөр хүн бүрийн нүд аз жаргалаар дүүрэн, бие биенээ баярлуулах чин хүсэлтэй байдаг билээ. Крисмас баярыг дэлхий даяараа маш сүртэйгээр тэмдэглэдэг ба ялангуяа барууны болон европ, зүүн ази хавиар маш өргөнөөр тэмдэглэдэг байна.

Манайхан энэ баярын өдөр Merry Christmas гэсэн мэндчилгээг бие биендээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн дэлгэрэнгүй ойлголттой байдаггүй, зарим хүмүүс бүр шинэ жилтэй андуурах нь бий.

Үнэн хэрэгтээ Зул сарын баяр бол Христийн шашинтны баяр, Есүс Христийн мэндэлсэн өдөр байх нь. Merry Christmas мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ. Үнэн хэрэгтээ хэн ч Христийн мэндэлсэн өдрийг мэддэггүй ч ихэнх итгэгчид 12 сарын 25-нд төрсөн хэмээн бат итгэдэг. Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг. Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг. Мэтью гэгч мэргэн ухаантан од харвасан зүгт хүмүүсийг хөтлөн аваачсан нь Есүсийн мэндэлсэн газар байжээ.
Хэдийгээр зул сар нь ийнхүү энхтайван, эвлэрлийн бэлгэ тэмдэг болсон баяр ч гэлээ нэг бус улс тэмдэглэхгүй хэмээн зарласан байдаг. Сомали, Тажикистан, Бруней улс Зул сарын баяр тэмдэглэхгүй гэж зарлаж байжээ. Сомали улсад 20 гаруй мянган христийн шүтлэгтэн амьдардгийн ихэнх нь НҮБ-ын энхийг сахиулагчид байдаг аж. Тиймээс тэднийг баяр тэмдэглэж байх үеэр алан хядагч бүлэглэл “Аль Шаабаб” халдлага үйлдэхээс болгоомжлон дээрх шийдвэрийг гаргажээ. Брунейн хаан Хассанал Болкиах харин лалын сурталд таарахгүй хэмээн хориглосон байна. Манай ч бас албан ёсны баяр биш. Гэхдээ шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнд тулгуурлан хувьдаа болон хэсэг нөхдөөрөө энэхүү баярыг тэмдэглэх нь бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж