Дэлхийн цэргийн спортын холбоо буюу /CISM/-ноос зохион байгуулдаг Армийн спортын VI наадам БНСУ-д амжилттай үргэлжилж байна.
Монгол Улсаас тус наадамд оролцож байгаа Зэвсэгт хүчний баг тамирчдыг ахалж буй Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэмцээнийг зохион байгуулагч Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-ны Ерөнхийлөгч Авдул Хакен Алсинотой уулзлаа. Уулзалтаар ноён Авдул Хакен Алсино баг тамирчдаа уг наадамд оролцуулж буйд талархаад, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ.
Дашрамд сонирхуулахад, Дэлхийн цэргийн спортын холбоо /CISM/-нд / Монголын Зэвсэгт хүчний спортын байгууллага 1992 онд жинхэнэ гишүүнээр элссэн байдаг. Гэвч зах зээлийн эхэн үеийн хүндрэл бэрхшээлийн явцад татвараа төлөөгүй учир 1999 оноос сул гишүүнээр бүртгэгдэж явсныг 2012 онд дахин жинхэлж чаджээ. Төлөөгүй татварыг тэглэх, цэргийн тамирчдыг энэ тэмцээнд оролцуулах алхмыг Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тухайн үедээ ажил хэрэг болгосон байдаг юм.
Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ