Хуучирсан мэдээ: 2010.07.28-нд нийтлэгдсэн

Хөзрийн тамга

Тэрбумтан, үл хөдлөх хөрөнгийн наймаачин, хатагтай нарын сэтгэлийг эзэмдэгч Дональд Трамп  нэрээ хугалалгүйгээр амьдралаа авч яваа тухайгаа.
Trump (англ.)
1) Хөзөр
2) Цогтой хүү
3) Чухал хүн
Беверли-Хиллз дэх шинэ байранд нь бид Дональд Трамптай шинэ байранд нь уулзсан юм. Эхний 15 минутыг тэрээр орчноо танилцуулахад зориулав. “Би энд бүгдийг  байшингуудыг дараалан худалдан авч байгаа. Ажил амжингуут би үүгээр бөөн мөнгө босгоно” гэж хэлээд тэр мушилзав. Би түүнд итгэлгүй яахав. Дэлхийд түүнээс илүүтэйгээр үл хөдлөх хөрөнгийн наймаа хийдэг хүн байхгүй юм чинь. Бид цаг орчим ярилцлаа. Трамп Бушийг муулаад Путиныг магтах юм. Ор дэрний ажилдаа бизнесээс дутахгүй мундаг гэдгээ үгийнхээ завсар хавчуулаад амжлаа. Түүхэнд амжилттай бизнесмен, үлгэр жишээч өрхийн тэргүүн гэдгээрээ үлдэх хүсэлтэй (одоо тэр гурав дахь гэрлэлтдээ байгаа) гэж мэдэгдээд ч амжив. Трамп хүн бүрт таалагддаг хүн биш харин би түүнийг биширдэг. Дэргэд нь сүрдэх юмгүй дэлхийн цорын ганц хүн гэдэг дээ ч биш л дээ.
-Ерөнхийлөгч болсон бол та юу хийх байсан бол?
-Нэгдүгээрт, би цэргээ тэр даруй Иракаас татна. Хэдийгээр би түүхэнд бол аймшигтай “махчин харцага” Буштай харьцуулахад хэт баруун талдаа ч үүнийг  хамгийн түрүүнд хийнэ. Хэзээ нэгэн цагт амьдарч байсан хүмүүсээс би түрэмгий, дайнч хүн. Манай зэр зэвсгийг би шинэчилнэ, манай зэр зэвсэг дэлхийд шилдэг нь байлгахын төлөө би бүхнийг хий л байсан. Яагаад гэвэл Орос мэтийн орнууд бидний хүндэлдэггүй, доог болгон инээж байна. Бидний хамгаалахаар авсан тэр Гүржтэй юу болсныг хараач.
-Та Иракийн дайны сэдвээр ихээхэн ярьдаг.
-Тэгэлгүй яахав. Иракийн талаар миний хийгээд байгаа гол яриа бол Ирак дэлхийн худалдааны төвийг дэлбэлээгүй гэдэгт л байгаа. Үүнийг хийсэн террористууд Саудын Араб ба бусад орнуудаас л гарч ирсэн, Иракаас л биш байсан нь лавтай.
-Хусейн тэнд хамаагүй гэж олон америкчууд итгэдэг болов уу, та юу гэж бодож байна?
-Саддам террористуудыг үзэж ядаж, тэднийг устгадаг байсан. Харин одоо Ирак тэдний үүр уурхай болсон байна. Тэнд л тэд бэлтгэлээ базаадаг. Бушийн хийснийг багтаах савгүй. Тэрээр санаатайгаар худал хэлж биднийг дайнд татан оролцуулсан. Гэтэл Клинтон өчүүхэн бага нүгэлдээ импичмент авахаа шахсан шүү дээ. Ардчилагч нар л Бушийг дэгээнээсээ мултрах боломжийг өгсөнд нь миний уур хүрч байлаа.
-Та Буштай танил байсан уу?
-Хоёр ч удаа уулзсан байх. Би түүнийг мэдэхийг ч хүсэхгүй. Түүнийг ч түүний гар хөл бологчдыг ч. Нэгэн удаа надад утасдаад Дональд Рамсфельд  Трамп Тауэрт  ирнэ, Та уулзах уу гэж  хэлж билээ. Би “үгүй” л гэсэн. Тэд улс оронд маань ямар гай авчирсныг өршөөх аргагүй.
-Тэр үед Путиныг Бушаас хүчтэй байна гэлцдэг байлаа.
-Учир нь тэд эхэлж байхад Путин Бушийг хүүхэд шиг л хожсон. Тэр цагаас хойш Орос пуужин мэт дүүлэж, манай орон тааруухан пуужин шиг л шаварт унасан юм.
-Оросын их мөнгөний талаас өрсөлдөгч гарна гэж та айж байна уу?
-Надад тэр нь ашигтай. Тэдний авах гээд байгаа зүйл надад бий. Би саяхан Палм-Бичид нэг байшинг 40 саяар аваад нэг орост 100 сая ам.доллар хүргээд зарчихсан. Тэд зальтай, юм үзсэн хүмүүс байна. Тэд хэрэгтэй зүйлээ шууд шиншлээд л арвин тослог чекээ бичихдээ хожмын үр дагаврыг сайн мэднэ. Бүгд л Энэтхэг, Хятадын төлөө байтал Орос дээш гарч байна. Тэр нь Путины л гавъяа юм даа.
-Хямралд хэлмэгдсэн хүмүүст та юу зөвлөмөөр байна?
-Сонс доо. Ийм зүйл 1990-ээд онд гарч байхад би хэдэн тэрбумаар зээлчихсэн бараг л живэх шахаж билээ. Миний олон найз нөхөд хөвөөд гарч ирж чадаагүй юм. Харин би эерэгээр их зоригтой урагш зүтгэлээ. “1995 он хүртэл тэснэ ээ” гэсэн уриатай байлаа. Тэр нь ч зөв болоод тэссэн нь л хожилтой үлдсэн юм.
-Тэр танд юу сургав?
-Их зүйлийг. Нэгдүгээр нь, би шахалт, дарамтыг дааж чадна гэж. Би зүрх зоригтой, үгүйдээ гэхэд тэгж харагдах олон хүнийг мэднэ. Гэтэл тэд авдар савны араар нуугдаад хуруугаа хөхөн “ээж ээ, намайг эндээс аваач” гээд уйлагнаж байсан юм. Би нойр, хоолоо алдаагүй, бууж өгөлгүй амьдралын төлөө тэмцэж байлаа. Эдийн засгийн хямрал мөнх  үргэлжлэхгүй гэсэн хамгийн гол зүйлийг би ойлгож авлаа. Тэд дуусаад л цэг тавигдана.
-“Томоор сэтгээд, хурдаа бүү сааруул!” гэсэн таны номыг би уншсан юм. Та ингэж л амжилтад хүрдэг юм байна даа! …Ярилцлагадаа та номоо “Томоор сэтгээд, зүүлэг бай!” гэж г,олчлон нэрлэх юм.
-Тэр үнэн. Зүүлэг байна гэдэг нь миний хувьд “зүүн гараа бэлэн байлга” гэж боксчид ярьдагтай  адилхан. Болгоомжлолоо хэзээ ч орхигдуулж болохгүй. Хүн гэдэг амьтан өөдгүй нөхдөд найдах нь их. Тэд дараа нь нөгөөдүүлээсээ урваж шарваад, тэднийхээ хүчээр цэцэглээд байдаг.
-Та түүнээс яаж зайлдаг вэ?
-Найдвартай хүмүүсийг хөлслөөд л тэднээс харц салгахгүй.
-Та хэн нэгэнд итгэдэг үү?
-Маш ховор. Би хүмүүст итгэх дургүй. Бид ширэнгэн ойн зэрлэг амьтдаас дор. Ямар ч махчин амьтдаас нь. Арслан гэхэд л хоолныхоо төлөө ан хийдэг бол бид чинь зугаа цэнгэлийнхээ л төлөө түүнийг хийнэ. Хүмүүс гэж муухай амьтад, үнэн шүү! Зүүн гараа л ямагт бэлэн байлгахаас өөр аргагүй.  Бусдаар өөрийгөө хүндлүүлэх хэрэгтэй юм. Хэрэв таныг хүндлэхгүй бол тонож, хулгайлаад эхэлнэ. Амьдрал ийм аж. Гунигтай, гэх дээ л тийм юм чинь.
-Та өрөвч сэтгэлгүй хүн үү?
-Үгүй ээ, би минийхээр бол ухаантай хүн. Би шилдэг сургууль Wharton School of Finance-д суралцсан. Дүн онц л байсан. Үүнийг тэр болгон мэдэхгүй л дээ. Миний ген сайн.
-Та хэзээ ч архи амсаагүй гэл үү?
-Үгүй.
-Дуслыг ч үгүй юу?
-Хэзээ ч үгүй.
-Гайхалтай. Яагаад?
-Учир нь архинаас болоод нас барсан ах минь бий. Тэрээр надаас 11 насаар ах байсан ба хэзээ ч битгий архи, тамхи хэрэглэ гэж захисан юм. Хар тамхи тэр үед  моодонд байсангүй, байсан бол “наркота битгий хэрэглэ” гээд л нэмэх байсан байх. Тэр тамхи, архийг үзэн яддаг байсан ч хаяж чадаагүй юм. Олон архичдыг би мэднэ, тэд түүнийгээ хаях чадваргүй. Тэр бол аймаар мансууруулагч юм даа.
-Та бас кофе уудаггүй гэсэн байх аа?
-Тийм ээ. Гэхдээ би хүүхэнд дуртай…
-Энэ асуудалд бид орно. Тэгээд танд амсаад үзье гэх бодол ч төрөөгүй гэж үү?
-Үгүй дээ. Би хүний амьдрал хэрхэн сүйрдгийг мэднэ шүү. Тухайн цагтаа амжилттай санхүүч байсан нэг этгээдийг би саяхан харсан. Тэр ухаангүй болтлоо гүзээлээд бид түүнийг ширээнээс нь босгон зөөж байлаа. Тийм юм харахаар л хүнийг хүндлэхээ больдог юм. Та бааранд очоод олны өмнө венийн судсандаа героин шахаж болохгүй, харин уухын хувьд хаана ч болоод байдаг. Нийгэм чинь үүнийг зөвшөөрч буй биш үү. Надтай суралцаж байсан нэгэн “Вискиний амтыг үзэн ядаж байна. Гэхдээ би түүнд дасахаар хичээж байна” гэж хэлж байв. Төсөөлж байна уу? Тэр одоо ердийн нэг архичин, санаанд багтамгүй их виски уудаг болжээ. Гайхмаар байгаа биз? Түүнд амт нь таалагддаггүй байжээ. Өөр нэг зүйлийг тухайлбал, сүү уугаад үзээч гэж би хэлмээр байна.
-Гэхдээ харин та эмэгтэй хүнд дуртай.
-Тэгэлгүй яахав. Би хүүхнүүдэд дуртай. Гэхдээ надад гайхалтай эхнэр минь байна. Мелейниа, сайн ээж, бидний харилцаа сайхан. Ер нь бол би эмэгтэйчүүдэд дуртай нь үнэн зүйл. Тэдний хүндэтгэж, тэдний биширмээр хэмээн үздэг.  Үүндээ би зөвхөн биеийн гоо үзэсгэлэнг хэлээгүй.
-Гэрлэх бүрдээ л эхнэрүүдээ улам л үзэсгэлэнтэй болгоод байдаг…
-Мелейниа, жинхэнэ үзэсгэлэнт эмэгтэй нь яг үнэн. Ивана ч Марла ч гоо хүүхнүүд байсан юм. Саяхан би Иванаг шинэ нөхрийнх нь хамт Монте-Карлод харсан. Үнэн ээ хэлэхэд нөхөр нь стандарт ад нь жулдсан байна лээ… Тэдний амьдрал сайн байгаасай гэж би найдна. Ивана сайхан хүүхэн, хань  нь муугүй залуу. Түүнд одоо огт өөр амьдрал гэдгийг ойлгох хэрэгтэй юм л даа. Надтай сайхан л амьдарч байсан…
-Та бизнесдээ юу эсвэл эхнэрүүддээ дуртай юу?
-Жон Пол Гетти  телевизээр ярилцлага өгч байсныг би санаж байна. Бас л иймэрхүү “эхнээс нь дахиад явбал та санхүүгийн магнат Гетти болох уу эсвэл аз жаргалтай гэрлэлтийг сонгох уу” гэсэн асуудал түүнд таарсан байлаа. Тэрээр Гетти байхыг илүүд үзнэ. Учир нь хорвоод аз жаргалтай эр олон бий харин Жон Пол Гетти бол ганцхан гэж хэлж байлаа.
-Та санал нийлэх үү?
-Санал бол нийлнэ. Ер нь бол аль алийг нь авч болох л байсан байх.
-Мөнгө, хүүхэн хоёрын аль нь танд илүү аз жаргалыг өгсөн бэ?
-Бүсгүй хүнтэй танилцаж чадахгүй олон баянг би мэднэ. Эмэгтэйчүүдийн мөнгө биш хүн л татдаг гэж би хаа нэгэнтээ уншиж билээ. Минийхээр бол тэр нь зөв юм. Эмэгтэй хүнтэй нэг оройг өнгөрөөж чадахгүй уйтгарладаг баян залуусыг би бас мэднэ.
-Та жил сексээс татгалзвал 10 тэрбум ам.доллар өгье гээд чек бичээд өгвөл та зөвшөөрөх үү?
-Үгүй шүү. Арван сая гэдэг бол надад тийм ч их мөнгө биш.
-Би 10 тэрбум гэж хэлсэн шүү дээ.
-Тэрбум гэсэн юм бий. Тэгвэл би бодно шүү.
-Таван жил сексгүй шүү дээ?
-Арван тэрбумын төлөө яагаад болохгүй гэж? Арван тэрбумтай байхад юм хийж болно шүү. Тэр нь миний хөрөнгийг хоёр дахин их болгоно. Муу биш. Би лавтай зөвшөөрөх байсан.
-Танд арван тэрбум байгаа хэрэг үү?
-Тийм, тэр орчим.
-Та дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болж байна уу?
-Тийм ээ, би муугүй л амьдарч байна. (Инээв.)
-Амжилт олсон эрчүүд ор дэрний ажилд сайн гэлцэх юм?
-Үнэний үр байгаа гэж бодно. Үүнээс гадна амжилт олоод байгаа эрчүүдийн зарим нь гей. Гей нартайгаа орондоо дажгүй л байдаг байх гэсэн санаа орж ирээд байх юм. Ганцхан зүйлийг хэлэхэд би хэзээ ч гомдолтой учирч байсангүй.
-Миний бодож байгаагаар та бодь хүн мэт байгаад чинь амжилт байдаг байх. Тэгээд ч сорив чинь их эрдүү гэх үү дээ?
-Амьдрал яаж бүрэлддэгийг би мэднэ. Их хэврэг эд. Миний аз таарахад, би азын од дор төржээ. Хүмүүс навс бууж, өвдөж зовж буйг би мэднэ. Энэ нь тоглоомын зарчим гэдгийг ч төсөөлж байна. Надад сайн ханддаг хүмүүс заавал баячууд нь биш. Харин тэд надад тааруу байдаг шиг байгаа юм.
-Атаархаад л тэр биз?
-Яагаад гэвэл яагаад. Олон баян хүн намайг үзэн яддаг. Хожим би жагсаалт бичээд чамд өгнө.  Гэхдээ ажилчид харин надад сайн. Тэдэнтэй би хэл амаа ололцоод байдаг юм даа.
-Америк мөрөөдлийн бэлгэдэл учраас л тэр биз?
-Би нэг ажилчинтайгаа тааралдах бүрдээ түүнд зуун бакс өгдөг. Олон хүн үүнд гайхдаг юм. Тэр ажилчин олон жил манайд ажилласан байх. Тэгээд л эхнэртэйгээ ресторанд сууж бай гээд зуун доллар бэлэглэх нь надад таатай. Би ажилчидтайгаа сайн харилцаатай, мөнгө энд хамаагүй.
-Мөнгө аз жаргал авчирдаг уу эсвэл үгүй юу гэсэн асуултыг өгөх хүн бол та яг мөн.
-Би мөнгөгүй амьдарч чадахгүй. Мөнгө хөрөнгө дутагдлаа гэсэн дээ ч биш. Би олон сайхан байранд зэрэг амьдарч чадахгүй. Би мөнгөгүй амьдарч чадахгүйн цаана зарчим нь байгаа. Би мөнгө хөрөнгөгүй байсан бол огт өөр хүн л байх байв.
Таны булшны чулуун дээр юу бичигдэх вэ?
-Би олон хүнийг ажилтай болгосон. Олон ч ажлын байр бий болголоо. Миний санал болгож байгааг чанар талаас нь шинжвэл надтай эн зэрэгцэх хүн байхгүй гэж би үнэнээсээ бодож байна. Би цаг үргэлж л дээд зэргийн чанарыг эрхэмлэж ирсэн Эцсийн үр дүнд нь өөрийн бүтээгдэхүүнээ надаас өөр хүн авах боломжгүй үнээр би зарж байна. Хүмүүс намайг дагадаг.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж