Малжуулах төсөл хэрэгжүүлнэ | News.MN

Малжуулах төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.13-нд нийтлэгдсэн

Малжуулах төсөл хэрэгжүүлнэ

 Албан
мэдээгээр энэ сарын 11-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд гурван
сая 450 мянга гаруй толгой мал хорогджээ. Малын хорогдол ирэх тавдугаар
сар хүртэл үргэлжлэх тул дээрх тоо өснө гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Малын хорогдол гамшиг нүүрлэсэн гэж зарласан нэр бүхий аймгуудад
хамгийн их байгаа тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
малчдыг малжуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ ажлыг НҮБ-ын
дэмжлэгтэйгээр хийх болоод буй. НҮБ-аас Монгол Улсад 477 мянган
ам.долларын төсөл хэрэгжүүлнэ. Түүнийг Өвөрхангай, Өмнөговь,
Говь-Алтай, Завхан, Дундговь зэрэг аймгуудын 850 гаруй малчинг
хамруулахаар судалгаа хийжээ. Малжуулах төслийн хүрээнд нийтдээ 1400
малчин өрхийг хамруулахыг зорьж байгаа бөгөөд жинхэнэ зорилтод хүмүүст
хүргэхэд анхаарч ажиллана гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яамныхан онцоллоо.

Г.Дарь

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Отгонбаатар 2010-03-13 202.72.243.66

Малжуулах төсөл сайхан санагдлаа,Яаж малжих төсөлд хамрагдах вэ? хаана хандах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж