Шууд сурвалжлагынхаа үеэр лоттонд хожсон сэтгүүлч ажлаа "хаяв"

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Шууд сурвалжлагынхаа үеэр лоттонд хожсон сэтгүүлч ажлаа "хаяв"

Шууд сурвалжлагынхаа үеэр лоттонд хожсон сэтгүүлч ажлаа "хаяв"

"Хэрвээ би лоттонд хожвол…" хэмээн бодож үзээгүй хүн үгүй биз. Тэгж бодохдоо хүн бүр л хамгийн түрүүнд ажлаасаа гарах, дараа нь мөрөөдлүүдээ нэг нэгээр нь биелүүлэх тухай мөрөөддөг байх.

Тэгвэл Испанийн RTVE сувгийн нэгэн сурвалжлагч эмэгтэй шууд сурвалжлага хийж байхдаа лоттонд хожиж, тэр даруйдаа ажлаасаа гарч байгаагаа цэнхэр дэлгэцээр зарлажээ. Гэвч асуудал "газар доороос" гараад иржээ.
Сурвалжлагч бүсгүйг Наталиа Эскүдеро гэдэг.  Тэрбээр сугалааны дээд хонжвор 4 сая евро хожлоо хэмээн баярлаж шууд нэвтрүүлгээрээ лоттонд хожсоноо зарлан орилж "Би маргааш очихгүй. Наталиа одооноос ажиллахгүй" хэмээн хэлжээ.
Гэвч удалгүй Наталиагийн хожсон мөнгө нь дээд хонжвор 4 сая евро биш ердөө 5000 евро болох нь тодорхой болжээ. Ичгэвтэр байдалд орсон сурвалжлагч ажлынхнаасаа болон үзэгчдээсээ уучлал гуйсан байна.

"Сүүлийн хэдэн сар би хувийн шалтгаанаас болоод хэцүүхэн нөхцөлд байлаа. Харин миний амьдралд анх удаа азын бяцхан оч гийсэн нь энэ. Би хэтэрхий их баярлажээ. Гэхдээ би худлаа хэлээгүй юм шүү. Сурвалжлагч болсноос хойш 25 жилийн турш би шударга үнэний төлөө толгой өөд, нуруу цэх зогссоор ирсэн. Харин одоо Наталиа Эскүдеро миний бие телевизийнхээ нэр хүндийг унагасандаа ичиж байна" хэмээн Наталиа бичжээ.
Наталиа хожсон мөнгөөрөө амьдралаа залгуулж хүрэхгүй ч ямартай ч богино хугацааны амралт авч болох байх аа.
Эх сурвалж: unilad.co.uk
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж