Баянтээгт нарны цахилгаан станц баригдана

Хуучирсан мэдээ: 2015.10.07-нд нийтлэгдсэн

Баянтээгт нарны цахилгаан станц баригдана

Өвөрхангай аймгийн Нарийн тээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд 8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын суурь тавих ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 25 сая.ам.долларын өртөгөөр босох энэ нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах бас нэг эх үүсвэр бүрдэх юм.

Шавь тавих ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Ганболд, ЭХЯ-ны БХЗГ-ын орлогч дарга С.Цэрэнжамц нар болон уг төслийг хэрэгжүүлэх Мон Корей инженеринг ХХК-ны захирал Б.Осоргарав нарын хүмүүс оролцож үг хэллээ.

Эх сурвалж: www.zasag.mn

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж