Ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгмийн халамжийн шинэ аяныг Оросын Тверь муж эхлүүллээ. Аяны зорилго нь харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст шинэ гэр бүл олж өгч үрчлүүлэх ажээ.
Үрчилж авсан гэр бүл шинэ гишүүнээ хооллох, хувцаслах, эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь туслах зэргээр халамжлах учиртай.
70-аас дээш насны харж хандах хүнгүй ахмад настан, 18-аас дээш жил хөгжлийн бэрхшээлтэй иргэний улсын халамжид байсан хүнийг үрчлүүлэх юм.
Үрчилж авах гэр бүл нь Тверь мужид байнга оршин суудаг, 18-аас дээш насны байх бөгөөд мужийн захиргаа тэдэнтэй гэрээ байгуулж, нийгмийн ажилтан гэсэн статус олгон цалинжуулна хэмээн Тверь мужийн захиргаа мэдээлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ