Apple Оросын зах зээлээс гарч чадахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.12.26-нд нийтлэгдсэн

Apple Оросын зах зээлээс гарч чадахгүй гэв

Apple Оросын зах зээлээс гарч чадахгүй гэв

Бүх төрлийн ухаалаг утас, зөөврийн болон суурин компьютер зэрэг электрон төхөөрөмжийн үйлдлийн системийг зөвхөн Оросын программаар хангах хуулийн төслийг 2019 оны арванхоёрдугаар сарын эхээр ОХУ баталсан. Энэ хуулийг ирэх 2020 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх учиртай.

Үүнтэй холбоотойгоор Оросын зах зээлээс гаднын зарим компани бараа бүтээгдэхүүний татаж магадгүй гэсэн яриа гараад байгаа юм. Тухайлбал, “Коммерсант” сонин Apple компани Оросын Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн, хэрвээ тохиролцож чадахгүй бол Оросын зах зээлээс гарна гэж мэдээлсэн юм.

ОХУ-ын Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров "Известие" сонинд байр сууриа илэрхийлжээ. “Apple компани өөртөө тийм ашиггүй шийдвэр гаргана гэж бодохгүй байна. Тэд манай зах зээлийг сонирхсон хэвээр байгаа” хэмээн хэлжээ.

Оросын электроникийн зах зээлд Apple компанийн бүтээгдэхүүн тийм ч давуу байдалтай байдаггүй, бусад улсын бараа бүтээгдэхүүний эзлэх жин их байдгийг сайд хэлсэн байна.

Гэсэн ч Apple-ийн бүтээгдэхүүн электроникийн зах зээлийн топ таван борлуулагчийн нэгд тооцогддог.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж