Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлнэ | News.MN

Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлнэ

Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлнэ

Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Атрын дөрөвдүгээр аян зарлалаа

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар зарлалаа. Аяны хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, ур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх, эрсдэл даах чадамжийг дээшлүүлэх, агроэкосистемийн тогтвортой байдлыг хангаж хүнсний хэрэгцээ, түүний аюулгүй байдлыг бүрэн шийдвэрлэх юм.

Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ

Төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  найман хувиар нэмлээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов. 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм. 2019 оны III улирлын байдлаар сарын дундаж цалин 1166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна. Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмлээ.

Нийтийн тээвэрт шинэ төрлийн тээвэр нэвтрүүлнэ

“Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийн санхүүжилтийг Бүгд Найрамдах Франц Улсын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэх талаар яаралтай судалж, ондоо багтаан тус улсад албан хүсэлтээ уламжлах болов. Зээлийн хөрөнгөөр эхний ээлжинд Баянхошуу орчмоос III, IV хороолол хүртэл болон Энхтайвны гүүр, Чингисийн өргөн чөлөөний замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр шугам нээхээр төлөвлөж байна. Дүүжин тээврээр цагт 2500-3000 хүн үйлчлүүлэх бөгөөд Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут, Зайсангаас хотын төв рүү найман минутад зорчино гэж тооцоолжээ.

“Цахилгаан соронзон тээвэр төсөл”-ийг олон улсын албан ёсны хөгжлийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд Таван шар орчмоос Офицеруудын ордон хүртэл 14 зогсоолтой шугам тавих юм. Энэ чиглэлд өдөрт 21 мянга орчим хүн зорчих бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний ачаалал 68 хувь буурна.

Тусгай замын автобус BRT-г 2020 онд эхний ээлжинд Нисэх-Долоон буудал чиглэлд 15 буудалтай байхаар нэвтрүүлнэ. Дараагийн шатанд хотын төв замуудад тойрог хэлбэрийн маршрутаар 60 орчим буудалтай байхаар төлөвлөжээ. Ингэснээр замын түгжрэл 20-30 хувь буурна гэж тооцоолсон байна. Энэ автобус нь замын голоор тусгайлан зассан, зөвхөн өөрийн зориулалтын замаар зорчих бөгөөд бусад тээврийн хэрэгсэлтэй зам булаалддаггүй онцлогтой юм.

20 мянган тонн мах нөөцөлнө

Нийслэлчүүдийн 2020 оны өвөл, хаврын улирлын хэрэглээнд зориулж 20 мянган тонн мах нөөцлөх бөгөөд үүнд 11 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Цаашид арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэхэд зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээ, зээлийн хугацааг Монгол банкны бодлогын хүү болон оролцогч аж ахуйн нэгжүүдтэй тохиролцон жил бүр тогтоож байх болов. Нийслэлчүүдийн өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулж өөрийн болон бусад эх үүсвэрээр мал, мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, арилжааны банкны хөрөнгөөр мал, мах бэлтгэж нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдэд олгодог зээлийн хүүгийн хөнгөлөлтийн хувь хэмжээтэй адил хөнгөлөлт үзүүлэх юм.

Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулна

Монгол Улсын Засгийн газр, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн I үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгохоор болов. Төсөл гурван хэсэгтэй бөгөөд Азийн хөгжлийн банк 158 сая ам.доллар зарцуулах юм. Эхний шат буюу 2019-2024 онд ХУД-ийн эмнэлгийг загвар эмнэлэг болгон шинэчилж засварлан хоёр аймгийн нэгдсэн эмнэлгийг өргөтгөнө. Мөн хотын гэр хорооллын дөрвөн өрхийн эмнэлгийг жишиг төв болгож, таван сумын эмнэлгийг шинэчлэхээр төлөвлөжээ.


Товч мэдээ

–  Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, түгээлтэд байнгын хяналт тавихыг сайд Ц.Даваасүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав. Одоогийн байдлаар 41 мянга гаруй тонн түлшний нөөцтэй байна.

–  Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэх болов. Төсөл, хөтөлбөрт 1.7 их наяд төгрөг зарцуулах юм.

–  2019 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр 424 мянган тонн үр тариа хураан авчээ. 407 мянган тонн улаанбуудай, 191 мянган тонн төмс, 95 мянган тонн хүнсний ногоо, 35 мянган тонн тосны ургамал, 120 мянган тонн тэжээлийн ургамал хураан авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-25 91.174.148.68

Нэг цуваанд 4-5 вагон явдаг зэрэг

Avatar

Зочин 2019-12-25 91.174.148.68

Хотын зорчигчидийг дүүжин замын тээврээр зөөх нь вагоны багтаамж багатай . Вагон бүрд опёриатор ажилдаг зэргээс үр ашиг муутай байдаг харин их тэнгэрийн цанын баазруу ашиглах хэрэгтэй. Харин соронзон гулдмай замын цахилгаан тээврийг нисэх 7 буудал чиглэл , их тойруугаар ажлуулахаар нэмж тусгах хэрэгтэй шүү. Багтаамж их дуу шуугиан багатай , хур сайнтай нэг б4-5 вагон явдаг

Avatar

хүннү 2019-12-25 202.179.25.98

Нийтийн тээвэр асуудалгүй болвол би машинаа унахгүй. Жилд 4 удаа унана зөвхөн хөдөө явахдаа. Засаг чадвал би чадна.

Avatar

Зочин 2019-12-25 66.181.178.124

Сонгууль дөхөөд ямарч хамаагүй амлалт өгч иргэдэд таалагдаж санал авах л тактик бололтой. Манай улсын бүтээн байгуулалт 4 сарын сүүлч 5 сарын эхээр эхэлдэг биз дээ.

Avatar

болдоо 2019-12-25 49.0.137.180

сайн бна, дэмжиж байна, энэ ажил дээр ажиллаж байгаа хүмүүстээ баярлалаа …

Avatar

Зочин 2019-12-25 202.126.88.183

Шарга морьт зусланд эрүүл агаарт бүх асуудлаа шийдсэн зуслангийн хотхонд /харуул хамгаалалттай, гэрэлтүүлэг камертай, машины зогсоолтой, гүний худагтай, 380-д холбогдсон, хашаандаа мод буттай, амрах сандал сүүдрэвчтэй, явган хүний зам талбайтай, хүүхдийн тоглоомын талбайтай, дотроо 00-той, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, цэвэр тохилог, дулаахан 1 өрөө байрыг 3-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээжүүдэд тохиромжтой. Бяцхан төгөл хотхон. Утас: 99118457

Avatar

Зочин 2019-12-25 59.153.112.207

Зайсангаас талбай хүртлэх дүүжин гүүрт монголчууд сууж болох болов уу

Avatar

Зочин 2019-12-25 59.153.112.207

зайсангаас талбай хүртэлх дүүжин гүүрт монголчууд сууж болох болов уу

Avatar

Иргэн 2019-12-25 66.181.190.229

Зээлээр бүтэлтэй юм хийхгүй бол өрөндөө баригдаж , өтөндөө идэгдэж үхнэ гэдэг л болно. Бөөгнөрөлийг нүүлгэн шилжүүлж , тараан байрлуулах замаар шийдвэрлэдэг жамтай.

Avatar

Цагаандорж 2019-12-25 103.229.123.160

Хотод бол монорельс тээвэр л хамгийн оновчтой нь байх болов уу

Avatar

Дорж 2019-12-25 103.229.123.160

Уулын цанын баазад тавьдаг троссон зам хотынхоо төвөөр явуулж тээврээ шийдсэн ямар улс байдаг юм бол ? Сайн судлахгүй нэг комданийн бизнес төлөвлөгөөгөөр хотоо, мөнгөө баллах ажил болох вий дээ

Avatar

Зочин 2019-12-25 66.181.161.50

Үнэ хөлс нь хэд байх юм бол.Тэр урт олс дээсний өртөг, зөөх кабин бүхээг нь ямар үнэтэй байх юм бол. Нээрээ дүүжин тээврээр нийтийн тээврийн асуудлаа шийдсэн ямар улс байнаа

Avatar

НЭГ САНАЛ БАЙНА. 2019-12-25 202.179.24.41

ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ЦАС МӨСӨНД ХУЧИГДАЖ АРИЛГАХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗДЭГ ЗАМААРАА ЦАНА ЧАРГА ТЭШҮҮРТЭЙ ЯВЦГААЯ. ЯДАЖ Л ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ. ДЭЭР НЬ УЛСААРАА ХОКЕЙ . ЦАНА ЧАРГАНЫ СПОРТОО ХӨГЖҮҮЛЧИХНЭ. БЭЛЭЭХЭН ДЭД БҮТЭЦ

Avatar

Зочин 2019-12-25 202.131.231.244

hamgiin buruu huvilbaruudiig songojee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж