Тэтгэврийн реформ хийхгүй бол шударга хуваарилалт хийгдэхгүй

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн реформ хийхгүй бол шударга хуваарилалт хийгдэхгүй

Тэтгэврийн реформ хийхгүй бол шударга хуваарилалт хийгдэхгүй

Монгол Улсад өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь хохирч, төлөөгүй нь завшдаг тогтолцоо үйлчилж байна. Аж ахуй нэгж байгууллагууд нийгмийн даатгалын шимтгэлээ /НДШ/ төлөлгүй хэд хоноход л дансыг нь хааж, хэрэг үүсгэдэг, зээлийн мэдээллийн санд оруулах зэргээр дарамт шахалт үзүүлдэг.

Хоёр сая төгрөгийн цалинтай, хангалуун амьдарч байсан залуу, тэтгэвэрт гарахдаа 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч, эмзэг бүлэгт хамаарагдаж байна. Гэтэл 1995-2015 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэл огт төлөөгүй иргэдэд улстөрчид өршөөл үзүүлэн нэг удаа НДШ нөхөн төлөх боломжийг нь олгож, улмаар насан туршдаа тэтгэвэр авах үүд хаалгыг нь нээж өгөх зэргээр улстөрчдийн поп амлалтаас болж өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэлийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг тэтгэврийн даатгалын сан 500 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орсон тухай санхүүч, эдийн засагчид ярьж байна.

Үүний зэрэгцээ, улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө өдөр шөнө, өглөө оройгүй ажиллаж, залуу насаа зориулж буй залуучуудын цалин дээрээс нь нийгмийн даатгалын шимтгэл гэж 20 хувийг нь авна. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдалыг төсвөөс татаас хэлбэрээр нөхөж байна гэх нэрээр тэдгээр залуучуудын төлсөн татварын мөнгөөр сангийн алдагдлаа нөхөж байгаа нь шударга бус тогтолцоо төдийгүй, Монгол Улсын ядуурлын хамгийн том шалтгаан, баян хоосны ялгааны тод илрэл гэв.  Үүнээс гадна Монгол Улс  тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөөгүй ганц улс нь болчихлоо гэдгийг хэлж байсан юм.

Харамсалтай нь, төр засаг тэтгэврийн даатгалын сангийн асуудал сонгуульд ялахад нь тус болдоггүй гээд орхичихдог. Нөгөө л нэг Тавантолгой, Оюутолгойгоо ярьж, ард түмэнд мөнгө тараавал сонгуульд ялна гэх зэрэг богино хугацааны иргэдэд таалагдах асуудлыг ярьдаг. Эдийн засгийн суурь асуудлыг ярьдаггүй, хэрэгжүүлдэггүй. Тэд энэ асуудалд эрс шинэчлэл хийхээс татгалзаж байна. Бид олон жил, олон Засгийн газарт санал бодлоо илэрхийлж ирсэн. Энэ маань нэг даргын ширээний шүүгээнд мартагдаж ирлээ.

Эдийн засагчид бид тэтгэврийн реформыг хийхгүй бол баялагийн шударга хуваарилалт явагдахгүй, төгрөгийн ханш суларч, ядуурлын түвшин өндөр байгааг харж, тэвчихээ байсны үндсэн дээр нэгдэж, "Тэтгэврийн реформ" хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байна гэв. Энэхүү хөдөлгөөнөө улс орон даяар өрнүүлнэ гэсэн юм. Мөн мэргэжлийн санхүүч, эдийн засагчид энэ чиглэлд хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барих чиглэлд ажиллана гэсэн юм. Тэтгэврийн реформыг хийснээр залуучууд ирээдүйдээ итгэх итгэлтэй болох боломж байна гэв. Энэхүү хөдөлгөөнтэй зэрэгцээд "ТЭТГЭВРИЙН РЕФОРМ" ХӨДӨЛГӨӨН гэсэн фейсбүүк хуудаснаас үнэн, зөв мэдээллийг авч, хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан юм.

Тэд хуулийн төслөө боловсруулан, намуудын мөрийн хөтөлбөрт тусгуулж, 2020 онд сонгогдох шинэ Ерөнхий сайд, шинэ УИХ-ын шийдэх ёстой нэн тэргүүний асуудал болгохын төлөө ажиллана гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж