Капитрон банк дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.25-нд нийтлэгдсэн

Капитрон банк дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ

Капитрон банк шинэ оны босгон дээр дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Дүрмийн сан нэмэгдсэнээр банкны төлбөрийн чадвар дээшилж, эрсдэл даах чадвар сайжирдгаас гадна нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нэмэгддэг тул энэ нь харилцагчдын хувьд таатай мэдээ болж байна.

Капитрон банкны хувьд активын чанарын үнэлгээг маш амжилттай давсан банкуудын нэг бөгөөд Олон улсын валютын сан болон Монголбанкнаас тавьсан шаардлагыг ханган ажиллаж яваа Монголын 100 хувь хөрөнгө оруулалттай банк юм.

Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Banking & Finance Review” байгууллагаас “Жижиг, дунд бизнесийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”, МУЗГ, МҮХАҮТ-аас хамтран тодруулдаг “Топ 100 аж ахуй нэгж”-ээр 3 жил амжилтаа ахиулан шалгарсан Капитрон банк нь зээлжих зэрэглэлийн үнэлгээгээ Олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар хийлгэж, B3 “тогтвортой” хэмээн үнэлгээг авсаны зэрэгцээ Монголбанк, ТоС-ийн холбооноос хамтран зохион байгуулдаг “Шилдэг ТоС банк” шалгаруулах аянд “Шилдэг ТоС-ийн дэмжлэгийн тогтолцоотой банк”-аар шалгарсан зэрэг олон амжилтаар шинэ оноо угтаж байна.

Эрхэм харилцагчиддаа айлчлан ирж буй шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, санхүүгийн сан хөмрөг тань тариа будаа адил өсөн үржихийн ерөөл дэвшүүлье!

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж